Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Сүхбаатарын талбайн урд рекламын самбар байрлуулахгүй

Нийслэлийн өнгө төрхийг тодорхойлогч нэг хүчин зүйл бол хотын гудамж талбайд байрлуулсан рекламны самбар юм.  2006 онд НИТХ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журамыг батлажээ.  Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын гадна реклам мэдээллийн байгууламжийн өнөөгийн нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгөн одоогийн мөрдөгдөж буй журманд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.  Энэхүү шинэ журмаар Нийслэл Улаанбаатар хотод гадна рекламын байгууламж байрлуулахыг хориглосон гудамж, зам талбайн жагсаалтыг батлан орууллахын зэрэгцээ тухайн гудамжинд ямар загвар хэмжээтэй, хэдэн ширхэг рекламын байгууламж байрлуулж болохыг нарийвчлан тогтоож өгөх юм байна. Энэ журам мөрдөгдсөнөөр түүх соёлын дурсгалт газар, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэг зэрэг газруудад гадна рекламын байгууламж байрлуулахыг хориглох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан