Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг амьдаадаа туслав

Хүний хорвоод хүн болоод нэгхэн нас хүрч байгаа бяцхан ихрүүдийн нэг Сайханбилэг хүү хүнд өвчин тусчээ. Тэрээр элэг шилжүүлэх суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна. Энэ мэдээг сонссон УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг туслахаар шийджээ. Энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, хүүгийн аав Мягмарт эмчилгээний зардалдаа зарцуулаарай гэж таван сая төгрөг өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, “Өчигдөр орой ажлаа тарчихаад мэдээ уншаад сууж байхад миний өөрийн нэртэй мэдээ байсан. Тэгээд ороод үзсэн чинь Сайханбилэг, Сайнбилэг гэдэг хоёр хүү ой хүрч байгаа юм билээ. Яг миний амьдаа хүнд өвчтэй, элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэж Солонгосын эмч нар хэлсэн юм билээ. Үүнд 150 сая төгрөг шаардлагатай гэсэн байсан. Залуу аав, ээж нарт энэ мөнгийг олно гэдэг хэцүү. Тиймээс энэ асуудалд нь туслахгүй бол болохгүй юм байна гэж бодсон л доо. Тэр мэдээг уншиж байхад маш олон хүн сэтгэгдэл бичсэн байсан. Банк орж амжихгүй байна, мессэжний дугаараа өгчих гэж бичсэн байсан. Хүүгийн эгч нь энэ ажлыг хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл ч гарсан байлаа. Өнөө өглөө ажил ихтэй байсан ч хөөцөлдөж гүйгээд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Балгансүрэн, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Жадамбаа нарт хүсэлт тавьсан. Би өөрөө үүрэн холбооны дөрвөн байгууллагын захиралуудтай холбогдлоо. Миний хүсэлтийг хүлээж авч шийдэж 159700 гэсэн дугаарыг нээлээ. Энэ дугаар руу мессэж илгээснээр Сайханбилэг хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах юм. Бүгдээрээ хөөцөлдвөл бид эмчилгээний зардалд тодорхой хэмжээгээр тусалж чадна. Хүн болгон 1000 төгрөг өгөхөд болно шүү дээ. Энэ ажилд сэтгэл гаргая гэсэн уриалгыг иргэдээсээ хүсэх байна. Би энд тусалж байгаа нь Пи-Ар, шоу хийхгээгүй шүү. Энэ бол сэтгэлийн дуудлага. Би гурван хүүхэдтэй. Энэ хүүхэд бол миний хүүхдээс ялгаагүй юм. Хүмүүсээс буян өглөг гуйхаас гадна, өөрөө тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж таван сая төгрөгийн цалингийн зээл авч өгч байна. Дээрээс нь цаг хугацааны хувьд маш онцлогтой үе. Тиймээс би хоёр санал гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, маш олон шинэ жилд дээр урлагийнхан тоглолтоо хийж байгаа. Тэр хүмүүс маань тоглолтынхоо орлогоос бага гэхгүй хандив өгөөч ээ гэж хүсч байна. Хоёрдугаарт, хүүхдүүдээ баярлуулах гэж эцэг эхчүүд бид шинэ жилээр янз бүрийн бэлэг авдаг. Савласан бэлэг авч байгаа, худалдаж байгаа дэлгүүрийнхэн сэтгэлээрээ хандив өгөөч ээ гэж хүсэх байгаа юм. Ууттай бэлэг болгоноосоо 500 төгрөг өгөхөд маш их мөнгө болно оо. Тэгээд 159700 гэсэн дугаар руу мессэж бичээрэй. Мөн ХААН банкны төгрөгийн данс 5027641507, Долларын данс 5027641518 данс байгаа” гэсэн юм. Үүрэн холбооны операторууд өөрсдийнхөө мессэжний зардлыг хасаад л олсон орлогыг хүүгийн эмчилгээний зардалд зарцуулахаар болсон байна.
Ихрүүдийн аав Мягмар хэлэхдээ, “Миний хүү 2011 оны арваннэгдүгээр сарын 29 нд төрсөн юм. 14 хоногтойгоосоо хойш өтгөн нь цагаан өнгөтэй гарч эхэлсэн. Тэгээд 45 хоногтойдоо цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношлогдон, 55 хоногтойдоо хагалгаанд орсон. Тэгээд касей буюу цөсийг нь аваад ходоодыг нь элэгтэй нь холбосон юм. Сая нэг нас хүрсэн өдрөө дахин хагалгаанд орсон. Гурван удаа хагалгаанд орчихоод байгаа юм” хэмээн ихрүүдийн аав нулимс унагав.
Хүүгийн хувьд хэдэн ч удаагийн хүнд хагалгааг маш сайн дааж байгаа аж. Хагалгааны дараа хүү маш сэргэлэн байгаа нь энэ өвчнийг даана гэсэн итгэл найдвар хүүгийн аав ээжид байгаа гэнэ. Хүүгээ эмчлүүлэх гэсэн аав, ээжүүд хандив цуглуулахын тулд үүрэн холбооны операторуудаас мессэж хүлээн авах дугаар нээлгэхээр хөөцөлдөж байсан байна. Үүнийг нь шийдэж өгсөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт тэд баярлаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хэлж ирдэггүй хийсч ирдэг хүнд өвчнөөр өвдсөн хөөрхий бяцхан хүүд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг нийт Монголын ард иргэддээ уриалж байна. Хишиг Арвин Индустриал ХХК-ийн хамт олны зүгээс бяцхан хүүд хурдан эдгэж эрүүл саруул болохыг хүсэн ерөөж 2.405.000 төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлж байна. ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН
Bayartai bna aa humuusee msg bichij ter huud tuslaarai
bayrlalaa
Хамгийн их уншсан