Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
NASA: Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий яагаад сөнөхгүй вэ
2012 оны 12 дугаар сарын 21-нд “Ертөнцийн төгсгөл” тохионо гэсэн яриатай холбогдуулан АНУ-ын Сансар судлалын төв NASA “Өчигдөр дэлхий яагаад сөнөөгүй вэ” гэсэн видео ролик гаргажээ. Энэ богино хэмжээний дүрс бичлэгт 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний маргааш өглөө болж байгаа ярианы тухай өгүүлдэг юм байна. NASA-гийн эрдэмтэд манай дэлхийн төгсгөл 12 дугаар сарын 21-нд тохиохгүй хэмээн мэдэгдэж байна.
Энэ бичлэгт оролцсон эрдэмтэд “Ертөнцийн төгсгөл” болох тухай яриа таамаглал, бүх шалтгааныг няцааж байна. NASA-гийн шинжээчид ямар нэгэн сүүлт од нисч ирэн манай дэлхийтэй мөргөлдөхгүй, яагаад гэвэл сансраас ямар ч биет, од эрхэс манай дэлхий рүү ойртон ирээгүй байгаа гэсэн байна. “Үнэхээр ямар нэгэн гариг, од эрхэс ойртож байсан бол бидний хэн ч олоод харчих байсан” гэж NASA-гийн одон оронч, биологич Дэвид Моррисон хэлж байна.
Нар бас энэ өдөр манай дэлхийд ямар нэгэн аюул учруулахгүй юм байна. NASA-гийн ажилтан Лика Гухатакура “Нар чинь майяагийн үеийг хүртэл хэдэн сая жилээр оршин тогтносоор байсан. Тэгэхэд ямар ч “төгсгөл” тохиогоогүй. Энэ жилийн тухай 11 жил тутам тохиодог идэвхжлийн жил нь таарч байгаа. Гэхдээ энэ нь сүүлийн 50 жилд тохиож байгаа идэвхжлүүдээс хамгийн бага нь шүү дээ” гэсэн байна.
Гэхдээ 2012 оны 12 дугаар сарын 21-ний “Ертөнцийн төгсгөл”-ийн тухай таамаглагчид, түүнд итгэгсэд интернетээр “Америкийн сансрын агентлаг ““Өчигдөр дэлхий яагаад сөнөөгүй вэ” гэдэг дүрс бичлэгээ яагаад Майяагийн хуанли төгсөхөөс 10 хоногийн өмнө цацаж байна вэ. Уг нь тэд энэ үйл явдал болох цаг хугацаа, болох газрыг яг мэдээд олон нийтэд урьдчилан анхааруулах ёстой биш үү” хэмээн бичиж байгаа гэнэ.
дэлхий сөнөвөл би инээе хаха, сөнөнө гэж надтай 1,000,000 төгрөгөөр мөрийцөх хүн байвал хариу үлдээгээрэй, сөнөхгүй ч ямар нэг юм болвол би мөрийгөө алдсанд тооцьё
erguu teneg munharsan humuus l delhii sonono gj itgej bgaashdee
2012 оны 12 дугаар сарын 21-нд “Ертөнцийн төгсгөл” тохионо гэсэн яриатай холбогдуулан АНУ-ын Сансар судлалын төв NASA “Өчигдөр дэлхий яагаад сөнөөгүй вэ” гэсэн видео ролик гаргажээ. Энэ богино хэмжээний дүрс бичлэгт 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний маргааш өглөө болж байгаа ярианы тухай өгүүлдэг юм байна. NASA-гийн эрдэмтэд манай дэлхийн төгсгөл 12 дугаар сарын 21-нд тохиохгүй хэмээн мэдэгдэж байна. Энэ бичлэгт оролцсон эрдэмтэд “Ертөнцийн төгсгөл” болох тухай яриа таамаглал, бүх шалтгааныг няцааж байна. NASA-гийн шинжээчид ямар нэгэн сүүлт од нисч ирэн манай дэлхийтэй мөргөлдөхгүй, яагаад гэвэл сансраас ямар ч биет, од эрхэс манай дэлхий рүү ойртон ирээгүй байгаа гэсэн байна. “Үнэхээр ямар нэгэн гариг, од эрхэс ойртож байсан бол бидний хэн ч олоод харчих байсан” гэж NASA-гийн одон оронч, биологич Дэвид Моррисон хэлж байна.
Нар бас энэ өдөр манай дэлхийд ямар нэгэн аюул учруулахгүй юм байна. NASA-гийн ажилтан Лика Гухатакура “Нар чинь майяагийн үеийг хүртэл хэдэн сая жилээр оршин тогтносоор байсан. Тэгэхэд ямар ч “төгсгөл” тохиогоогүй. Энэ жилийн тухай 11 жил тутам тохиодог идэвхжлийн жил нь таарч байгаа. Гэхдээ энэ нь сүүлийн 50 жилд тохиож байгаа идэвхжлүүдээс хамгийн бага нь шүү дээ” гэсэн байна.
Гэхдээ 2012 оны 12 дугаар сарын 21-ний “Ертөнцийн төгсгөл”-ийн тухай таамаглагчид, түүнд итгэгсэд интернетээр “Америкийн сансрын агентлаг ““Өчигдөр дэлхий яагаад сөнөөгүй вэ” гэдэг дүрс бичлэгээ яагаад Майяагийн хуанли төгсөхөөс 10 хоногийн өмнө цацаж байна вэ. Уг нь тэд энэ үйл явдал болох цаг хугацаа, болох газрыг яг мэдээд олон нийтэд урьдчилан анхааруулах ёстой биш үү” хэмээн бичиж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
2012.12.14
2012.12.14
























