Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Пол Макартни “Nirvana” хамтлагт Курт Коббейныг орлон тоглоно
Алдарт Битлзийн гитарчин Пол Макартни “Сэнди” хар салхиар хохирол учирсан хүмүүст хандив цуглуулах буяны тоглолтод “Nirvana” хамтлагт Курт Кобейныг орлон тоглох болсон байна. Энэ концерт нь К.Кобейныг нас барснаас хойш тус хамтлагийн басс гитарчин Крис Новоселич, бөмбөрчин Дэйв Грол нар хамтарч тайзан дээр гарах анхны тоглолт болж байгаа юм. Пол Макартнийн хэлснээр бол тэр өөрөө бөмбөрчин Дэйв Грол руу утасдаж хамтрахыг хүсчээ. Ингэснээр нэгэн үеийнхэн тайзан дээр хамтарч гарах болсон байна. “Би үнэхээр хэн хэн тоглох гэж байгааг мэдээгүй. Тэд надад хамтдаа байх сайхан байна шүү гэсэн. Харин би хариуд нь “Хүүе та нар чинь энэ бүх хугацаанд хамтдаа тоглоогүй юм уу” гэхэд хэн нэг нь надад “Энэ бол “Nirvana”. Харин чи Курт Кобейн биш” гэж шивнэсэн. Би үүнд үнэхээр итгэхгүй байна” гэж Пол Макартни хэлжээ.
Курт Кобейныг 1994 онд амиа хорлосноос хойш “Nirvana” хамтлаг салж бүрэлдэхүүнээрээ нэг ч удаа тоглоогүй юм.


Алдарт Битлзийн гитарчин Пол Макартни “Сэнди” хар салхиар хохирол учирсан хүмүүст хандив цуглуулах буяны тоглолтод “Nirvana” хамтлагт Курт Кобейныг орлон тоглох болсон байна. Энэ концерт нь К.Кобейныг нас барснаас хойш тус хамтлагийн басс гитарчин Крис Новоселич, бөмбөрчин Дэйв Грол нар хамтарч тайзан дээр гарах анхны тоглолт болж байгаа юм. Пол Макартнийн хэлснээр бол тэр өөрөө бөмбөрчин Дэйв Грол руу утасдаж хамтрахыг хүсчээ. Ингэснээр нэгэн үеийнхэн тайзан дээр хамтарч гарах болсон байна. “Би үнэхээр хэн хэн тоглох гэж байгааг мэдээгүй. Тэд надад хамтдаа байх сайхан байна шүү гэсэн. Харин би хариуд нь “Хүүе та нар чинь энэ бүх хугацаанд хамтдаа тоглоогүй юм уу” гэхэд хэн нэг нь надад “Энэ бол “Nirvana”. Харин чи Курт Кобейн биш” гэж шивнэсэн. Би үүнд үнэхээр итгэхгүй байна” гэж Пол Макартни хэлжээ. Курт Кобейныг 1994 онд амиа хорлосноос хойш “Nirvana” хамтлаг салж бүрэлдэхүүнээрээ нэг ч удаа тоглоогүй юм.


Ц.Хас
0 Сэтгэгдэл
























