“Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн Дархан-Уул аймаг дахь “Эн трейд” архины үйлдвэрийн технологийг өөрчил арьс ширний үйлдвэр болгох ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн, ажил нь тодорхой ахицтай байгаагаа танилцуулж, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ҮХААЯ-нд хэвлэлийн бага хурлын үеэр буцааж өгөв.
Уг хэвлэлийн бага хурлын үеэр Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар :
1. Архины хор хөнөөлд зовж шаналсан Монгол гэр бүл, хүүхэд залуучууд, архидалтын хараат байдалд өртсөн иргэдээ арав гаруй жил төлөөлөн ажилласан зовлонг нь мэдэрдэг байгууллагын хувьд Засгийн газар, ХААҮЯ-наас архи үйлдвэрлэлийн бодлого, хяналт, борлуулалт, үйлчилгээг ил тодоор чангатгаж хууль зөрчсөн үйлдлийг зогсоож байгаа явдлыг ард түмний хүсэн хүлээсэн хэрэгцээ гэж үзэн дэмжиж байгаагаа мэдэгдье
2. Бид өнөөдөр архинаас гарсан өөрийгөө өөрчилсөн ЭИАК-ийн залуучууд архины үйлдвэрийг арьсны үйлдвэр болгох санаачлага гаргаж байгаа түүхэн үйл явдлын гэрч болж байгаагийнхаа хувьд, бидний олон жилийн хүсэл мөрөөдөл биелж байгааг хараад сэтгэл тайвширч байна. ТАШЭСТөв энэ ЭИАК-ийн залуучуудын санаачлагыг ард түмнээ архидалтын хор хөнөөлөөс өмөөрсөн эх оронч хандлага, бодит тэмцэл, төрөөс дэмжих ёстой бизнесийн шинэ үлгэр жишээ гэж дүгнэж байна
3. Архи спиртийн үйлдвэрээсээ хэд дахин цөөн сэтгэц наркологийн эмч туйлийн хүнд нөхцөлд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ анхааралдаа авч ЭМДС-ийн хөрөнгийг сэтгэц наркологийн эмч нарын хөдөлмөрийн нөхцөл хангамжийг сайжруулах, гадаадад мэргэжил дээшлүүлэх, шинээр бэлтгэх, архины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах бодит ажилд зориулах замаар иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийг ЭМДС-ийн шинэ дарга Удвал танаас албан ёсоор хүсч байна
4. Чанар стандарт хангаагүй хэт үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, эмгэг хэрэглээ, албан байгууллагын хавтгайрсан архидалтаас шалтгаалж F10 ангилалын архинаас шалтгаалсан өвчин эмгэгтэй болсон хүмүүст эмчилгээ үйлчигээ, анхан шатны тусламж үзүүлэхгүйгээр цалингаар нь торгодог, ажлаас нь халдаг, өөр сонголтгүйгээр цор ганц шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх зэрэг хүний эрхийг зөрчдөг явдлыг бүх шатанд таслан зогсоож архины асуудалтай хүний эрхийг хамгаалах чиглэлд цаг алдалгүй шинэчлэл хийхийг ХЗЯ –ны сайд Тэмүүжинд санал болгож ТББ –уудыг сонсож хамтран ажиллах цаг болсоныг мэдэгдье гэв.