Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Apple-ийн газрын зураг аминд хүрэх аюултай
Австралийн цагдаагийн газраас “Apple”-ийн iPhone, iPad-ын газрын зураг аминд хүрэх ч аюултай шүү хэмээн хэрэглэгчдэд анхааруулжээ. Учир нь, тус улсад Apple-ийн газрын зургийг ашиглаад төөрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Өнгөрсөн сард гэхэд зургаан хүн энэ газрын зургийн дагуу яваад эзгүй цөлд төөрч орхисон гэнэ. Тиймээс Виктория мужийн цагдаагийн газраас Аpple компанийн iOS 6 үйлдлийн систем буюу iPhone, iPad төхөөрөмжний газрын зураг заах үйлчилгээнд итгэж хол замд гарахгүй байхыг анхааруулжээ. Гар утас, таблет компьютерийнхээ газрын зургийн дагуу яваад бараг 46 хэмийн халуунтай эзгүй цөлд ямар ч утасны сүлжээгүй, бас хоол унд, ус ч үгүй газар 24 цагийн турш таг гацаж төөрсөн тохиолдол нэг биш удаа гарсан учир ийнхүү Apple-ийн хэрэглэгчдэд баталгаагүй газрын зураг ашигласнаар амь насанд ч аюултай байж мэднэ хэмээн анхааруулга өгчээ. Харин компанийн зүгээс Австралийн газар нутгийн зураг дээр гаргасан алдаагаа даруйхан залруулж байгаагаа мэдэгджээ. Ер нь, Apple-ийн газрын зурагт алдаа гарах нь нэлээд элбэг тохиолддог. Тухайлбал, Англид гэхэд зарим жижиг хотуудыг ор тэмдэглээгүй орхисон байх нь ч бий.
Австралийн цагдаагийн газраас “Apple”-ийн iPhone, iPad-ын газрын зураг аминд хүрэх ч аюултай шүү хэмээн хэрэглэгчдэд анхааруулжээ. Учир нь, тус улсад Apple-ийн газрын зургийг ашиглаад төөрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Өнгөрсөн сард гэхэд зургаан хүн энэ газрын зургийн дагуу яваад эзгүй цөлд төөрч орхисон гэнэ. Тиймээс Виктория мужийн цагдаагийн газраас Аpple компанийн iOS 6 үйлдлийн систем буюу iPhone, iPad төхөөрөмжний газрын зураг заах үйлчилгээнд итгэж хол замд гарахгүй байхыг анхааруулжээ. Гар утас, таблет компьютерийнхээ газрын зургийн дагуу яваад бараг 46 хэмийн халуунтай эзгүй цөлд ямар ч утасны сүлжээгүй, бас хоол унд, ус ч үгүй газар 24 цагийн турш таг гацаж төөрсөн тохиолдол нэг биш удаа гарсан учир ийнхүү Apple-ийн хэрэглэгчдэд баталгаагүй газрын зураг ашигласнаар амь насанд ч аюултай байж мэднэ хэмээн анхааруулга өгчээ. Харин компанийн зүгээс Австралийн газар нутгийн зураг дээр гаргасан алдаагаа даруйхан залруулж байгаагаа мэдэгджээ. Ер нь, Apple-ийн газрын зурагт алдаа гарах нь нэлээд элбэг тохиолддог. Тухайлбал, Англид гэхэд зарим жижиг хотуудыг ор тэмдэглээгүй орхисон байх нь ч бий. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























