Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Баянхошуу, Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр харилцан ойлголцлын хоёр санамж  бичигт гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банк нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зориулан хийж байгаа бөгөөд 10 жилийн хугацаатай энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж байна.  Эдгээр ажлыг эхлүүлэхэд зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд  зориулж 1,5 сая долларын буцалтгүй тусламжийг Японы ядуурлыг буурууулах сангаас өгөх юм.  
Азийн хөгжлийн банкны хувьд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотыг хөгжүүлэх, гэр хорооллыг найман дэд хэсэгт хувааж эхний ээлжинд Баянхошуу болон  Сэлбэ буюу Долоон буудал, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хөгжүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулахаар болсон байна. Ингэхдээ  Баянхошуу орчим дахин төлөвлөлтөд нийт 162, Долоон буудал Чингэлтэй орчмын 119 га газрыг хамруулан шинээр хөгжүүлэх аж. Тэдний тооцоолсноор эхний ажил ирэх оны зургаадугаар сараас хийгдэж эхлэх юм байна. 2020 он гэхэд Баянхошуу болон Долоон буудлын гэр хороолол бүрэн шинэчлэгдэж, гол замуудад үйлчилгээний төв, машины граж, орон сууц бүхий томоохон барилга баригдаж, төв хэсэгт таун хаусууд сүндэрлэж, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дууссан байх гэнэ.

С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан