Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлч нарт номын дуу сонсгоно

Нийгмийн даатгалын тухай хууль шинэчлэгдээд байгаа. Иймээс иргэд шинэ хуулийн талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учир Нийгмийн даатгалын ерөнхий газраас  олон нийтэд дээрх хуулийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор  сэтгүүлч нарыг сургалтад хамруулахаар болжээ. Сургалт энэ сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт болно. Сургалтаар одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл,  тэтгэвэр тэтгэмжийн ялгаа, ажилгүйдлийн тэтгэмж, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Мөн сайн дурын даатгал гэж юу болох, түүнд хамрагдахын ач холбогдолыг мэдээлэх юм байна.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Сайн байна уу, Эрхэм хүндэт сэтгүүлч, сурвалжлагч нараа Та бүхэнд хандаж хүсэх хүсэлт байна. Миний бие зурагт, телевизорын нэвтрүүлэгийг үзээд та бүхний ямар нэг тэмдэглэлт баярын өдрүүдэд нэвтрүүлдэг мэдээлэл, сурвалжлага чинь нэг л адилхан хэв маягтай, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, эрэгтэйчүүдийн эрх эвдэгдэж байна гээд айл өрх, улс орны иргэдийн дунд бөөн чулуу хаясан хэрүүлийн тал руу, эв эвдэх чиглэл рүү улс орныг хөтөлж байгаад тун харамсдаг юм. Уг нь тэмдэглэлт баярын өдрүүдэд бие биенээрээ бахархах, бие биенээсээ суралцаж, үлгэр жишээ авч ажил, амьдралдаа дэвшил гаргахыг хүсэх хүсэл эрмэлзлэлийг нь өрнүүлэн нэмэгдүүлэх тал руу чиглүүлж, ард түмнийг залж чиглүүлэх ёстой юм шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх арга нь тун энгийн Жишээ болгоход яг одоо eagle телевизороор эрчүүдийн эрх хөндөгдөж, зөрчигдөж байна гээд эр, эм хүмүүсийн дунд яь ёс хаяж, бөөн хэрүүл үүсгээд л, дугтардаг нэгнийг нь дугтруулж өрх гэрээ түйвэр бололцоо, учиг сэжмийг нь бүрдүүлж, архи уултыг багасгах биш, харин өдөөх тал бий болгож байна. Энэ тун буруу шүү дээ. Үүнийхээ оронд хүүхэд, залуучуудад үлгэр дуураиал, бахархал төрүүлэх, Монгол хүн Монгол хүнээрээ бахархах үзэл үүсгэх үүднээс Монгол улсын хэмжээгээр хичнээн эр, айлын өрхийн тэргүүн, аав жижиг аж ахуй үүсгэж чадав, хичнээн эр хүүхүүдийнхээ хуулийн ёсны тэтгэмжээ тасралтгүй төлж байна, хичнээн эр өөрийн бизнесээ өргөжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дээшлүүлж чаддаг болсон, хичнээн эр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан шинээр эрхэлдэг болсон, хичнээн эр хувийн байраа өөрөө барьж байгуулсан тухай албан ёсны тоо баримт гарган ирж, түүний дагуу сурвалжилбал манай улсын Эвтэй 4 амьтан сургаал үлгэр бүрэн амьдралд өдөр тутам баримтлагдан, улс эх орон, айл өрх, хувь иргэд, үйлчлэгч байгууллага, үйлчлүүлэгч нарын хоорондын харьцаа болон найрсаг харьцаа, бие биенээ дэмжих, бие биенээрээ бахархах асуудал маш их өндөр түвшинд хүрч нөгөө бие биенээ үгүйсгэдэг, муулдаг асуудал арилж, Япон, Солонгос зэрэг улсууд шиг хөгжлийн өндөр түвшинд хүрч чадна. Тэдгээр улсуудын иргэд нь бие биенийхээ үгийг сайн дуулгавартай сонсож, өөрсдийнхөө ажил амьдралд дүгнэлт хийн хэрэгжүүлж чаддагаараа амжилтанд хүрсэн юм шүү дээ. Ийм болгоход сэтгүүлч, сурвалжлагч та бүхний үзэх үзэл, хандах хандлага, хөтлөх, чиглүүлэх арга барил, чиглэл асар их ач холбогдолтой юм шүү дээ. Ард олныг дунд нь хагаралдуулах биш, харин нэгтгэн, нэгдсэн эв нэгдэлтэй болгох, бие биенээрээ бахархах үзэл бодолтой болгохын тулд сурвалжлага, нэвтрүүлэгтээ шинэчлэл хийгээчээ. Та бүхний иргэд, байгууллага, улс эх орон, Засгийн Газар, ард түмний дунд хагарал үүсгэдэг нэвтрүүлэг, сурвалжлагын муу үр дагаврын уршгаар ард түмний дунд бие биенээ үгүйсгэдэг, бие биенээ хүндэтэдэггүй, шүүмжлэл хэтэрч, ажил үйлсээ дэмждэггүй болж байгаа нь илт мэдэгдэхүйц болсоныг дүгнэн үзэх цаг болжээ. Дээрхий тоо баримтыг олоход тун хэцүү байгааг сурвалжилж тийм тоо баримтыг гаргадаг системийг бий болгох зэргээр улс эх орондоо хэрэгтэй алхам хийхийн төлөө чиглэн ажлаа хийгээчээ. Та бүхний чиг хандлагын буруу арга барилыг чинь далимдуулж гэр дотор шагай шүүрч, няслах ажлыг улсыг хэмжээгээр олон олон улс, үзэл урсгалууд үйлдэж нөгөө хэдхэн бараг гадаадын нэг улсын нэг дүүрэгийн нэгээхэн хэсгийн хүн амын тооны хэмжээтэй шагайг шүүрч няслаад тоог бууруулж, өвтгөж, өлбөрчүүлж, ядууруулж байна шүү. Та бүхнийг хүндэтгэсэн, Доктор Ж.Ц
Хамгийн их уншсан