Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Кран унагаж хүний аминд хүрсэн этгээдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талд өнгөрсөн есдүгээр сарын 3-нд 12 настай охин барилгын цемент шахагч машинд даруулж амь насаа алдсан аймшигт осол гарсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан ганцхан машин жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг талийгаач охины аавын хүсэлтээр зуурмаг шахагч машины инженерийг хэрэгт татан шалгасан. Ингэснэр эл хэрэгт зуурмаг шахагч машины менежер Б.Баттулга, жолооч Г.Гантөмөр, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгасан.
Энэ зүйл ангид “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагаас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл