Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Америкийн киноны институт оны шилдэг киног нэрлэлээ
мерикийн киноны институт AFI 2012 оны шилдэг киногоор “Арго ажиллагаа”-г нэрлэсэн байна. Бен Аффлек найруулж өөрөө гол дүрд нь тоглосон энэ кино аравдугаар сарын 12-нд дэлгэцэнд гарснаасаа хойш 160 сая доллар цуглуулаад байгаа юм.
Хоёрдугаар байрт Gotham Award-аас шилдэг найруулагч болон Каннын наадмын “Алтан камер” шагнал хүртэж байсан Бен Зайтлений “Зэрлэг өмнөдийн араатнууд” кино орж байна. Гуравт Бэтмэний тухай “Хар хүлэг баатар: Домог сэргэсэн нь” кино орлоо. Кристофер Ноланы энэ кино Умард америкийн кино жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж түүхэнд тэрбумаас илүү долларын ашиг олсон 12 киноны тоонд ороод байгаа юм.
Жагсаалтад бас Квентин Тарантиногийн “Суллагдсан Жанго” Том Хуперийн мюзикл, Энга Лигийн “Пи амьдрал” Дэвид О.Расселийн “Миний залуу сэтгэцийн өвчтэй”, Кэтрин Бигелоугийн "Zero Dark Thirty" оржээ. Энэ жилийн кино шалгаруулалтад нийгэм соёлын амьдралд үзүүлэх нөлөөллийг нь чухалчлан авч үзсэн байна. Мөн киноны хөгжилд дэвшил авчирсан, Америкийн соёлын өвийг хөгжүүлэхүйц байхыг бодолцжээ. Шилдэг киноны шагналыг 2013 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Лос-Анжелост гардуулах юм байна.
мерикийн киноны институт AFI 2012 оны шилдэг киногоор “Арго ажиллагаа”-г нэрлэсэн байна. Бен Аффлек найруулж өөрөө гол дүрд нь тоглосон энэ кино аравдугаар сарын 12-нд дэлгэцэнд гарснаасаа хойш 160 сая доллар цуглуулаад байгаа юм. Хоёрдугаар байрт Gotham Award-аас шилдэг найруулагч болон Каннын наадмын “Алтан камер” шагнал хүртэж байсан Бен Зайтлений “Зэрлэг өмнөдийн араатнууд” кино орж байна. Гуравт Бэтмэний тухай “Хар хүлэг баатар: Домог сэргэсэн нь” кино орлоо. Кристофер Ноланы энэ кино Умард америкийн кино жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж түүхэнд тэрбумаас илүү долларын ашиг олсон 12 киноны тоонд ороод байгаа юм.
Жагсаалтад бас Квентин Тарантиногийн “Суллагдсан Жанго” Том Хуперийн мюзикл, Энга Лигийн “Пи амьдрал” Дэвид О.Расселийн “Миний залуу сэтгэцийн өвчтэй”, Кэтрин Бигелоугийн "Zero Dark Thirty" оржээ. Энэ жилийн кино шалгаруулалтад нийгэм соёлын амьдралд үзүүлэх нөлөөллийг нь чухалчлан авч үзсэн байна. Мөн киноны хөгжилд дэвшил авчирсан, Америкийн соёлын өвийг хөгжүүлэхүйц байхыг бодолцжээ. Шилдэг киноны шагналыг 2013 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Лос-Анжелост гардуулах юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























