Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Шадар сайд Д.Тэрбишдагва хоёрын маргаанаас үүдэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын цалин авдаг байсан цалингийн дансыг хаасан. Мэдээж хотын дарга хаасан. Энэ асуудлаас үүдэн НМХГ-ын дарга Г.Баярсайхан, “Төрийн ажлыг хэтэрхий улстөржүүлж байна. Би ямар нэгэн нам, эсвлийн харьяанд байдаг хүн биш. Би бол жинхэнэ, мэргэшсэн төрийн албан хаагч. Төрийн албыг улс төртэй хутгах хэрэггүй. Тиймээс би шударга зүйлийг эрэлхийлж, энэ ажлаа өөрийн хүсэлтээр өглөө” гэж мэдэгдсэн. Г.Баярсайханы хувьд Шадар сайд Д.Тэрбишдагвын хүн. Тиймдээ энэ газрын даргаар томилохыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазарт даалгаж, томилуулсан аж.
Харин хотын даргыг үзэн ядах сэтгэлгээнээсээ болж Г.Баярсайхан дарга ажлаа өгсөн. Үүнийг нь мөн л ёсоор болгож МХЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар тушаал гаргаж энэ сарын 10-ны өдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажлыг дэд дарга М.Ням-Очирт хүлээлгэн өгсөн байна.
Гэтэл Г.Баярсайхан дарга хэлсэн амандаа хүрэлгүй шалчигнаж эхэлжээ. Тэрээр, “Би ажлаа өгөхгүй” хэмээн гүрийж эхэлсэн байна. Хурган дарга нарын хийдэг үйлдлийн жишгээр тамгаа авч зугтахдаа тулаад байгаа гэнэ.