Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОЙД ЭЦГИЙН БАЛМАД ЗАН БА 300 ТӨГРӨГ


Хоёр цаг шаналан, энэрэл гуйх бяцхан хүүг,
хөрш айлынх нь эмэгтэй аврав


Хүүхэд болгон чихэр, амттанд дуртай. Орой ажлаасаа таран ирэх эцэг эхээсээ ямар нэгэн зүйлийг нэхэх мэт угтан золгодог. Мөн халаас руугаа гараа явуулах нь уу хэмээн ажих нь бий. Тэр болгон амттангаар дайлж чаддаггүй гэр бүл олон. Харин хүүхэд чихэр, жимс хүссээр.

Долоохон настай хүүг 300 төгрөг хулгайлсан “хэргээр” хойд эцэг нь нэвширтэл зодов. Толгойг нь хагалан, бяцхан хүү цус алдан байхад ч зодсоор л байж. Хүүгээ зодуулахыг харсан ээж нь өмөөрөх нь бүү хэл харин ч хажуунаас нь загнаж зандарч байсан гэх. Энэ аймшигт мэдээг сонссон хүн бүхний өр өвдөж, зүрх шимширч сууна. Аминаас нь тасарч, хайрнаас нь ургасан нялх үрээ хэн нэгэн балмад этгээдийн гарын шүүс болгож хайр найргүй занчуулах гэж төрүүлсэн гэж үү.

Бүхэл бүтэн хоёр цагийн турш зодоод байхад “Хулгай хийвэл ингэдэг юм. Ингэж хашраахгүй бол хулгайч болчихно” хэмээн хээвнэг ярих тэр эмэгтэйг эх хүн, ээж хүн гэж хэлэхэд бэрх. Учир мэдэхгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй балчир үрийн хаана нь цохиж байна аа. Угаасаа хүүхэд ямар нэг зүйлийг хэлэхгүй авах үе байдаг. Энэ бол хүүхдийн л гэнэн сэтгэл, томоогүй үйлдэл. Харин тэр үед нь эвтэйхнээр хэлж ойлгуулбал дахиж хүний юманд зөвшөөрөлгүй хүрэхгүй гэж сурган хүмүүжүүлэгчид хэлдэг. Учирлаж тайлбарлахынхаа оронд оюун санаа нь цагаахан, аливааг өөрийнхөөрөө сэтгэн бодож эхлэн суугаа гэнэн цайлган, танхилхан үед нь хэвтэрт оруулж, ухаан баларттал нь зодож занчих нь эрүүл хүнээс гармааргүй үйлдэл.

Хойд эцгийнхээ хатуу гарт өртөн, хоёр цагийн турш ёолон хэн нэгнээс энэрэл гуйн орь дуу тавин шаналах бяцхан хүүгийн уйлах дуунаар хөрш айлынх нь эмэгтэй дайран орж хууль хяналтын байгууллагынхныг дуудаагүй бол яах байсан бол. Магадгүй зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзэх ч байсан юм уу. Эвий дээ хөөрхий, монголын ирээдүй болсон балчир үрс маань энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдол ганц энэ удаагийнх биш. Энэ бүхэн гэр бүл салалтаас үүдэлтэй. Үүний хохирогч нь хүүхэд болж үлддэг. Нэгэн дунд сургуулийн 35 сурагчтай нэг ангиас 28 хүүхдийнх нь эцэг эх салсан гэх гунигтай мэдээг саяхан сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэж билээ. Эх орны маань ирээдүй болсон алдрай бяцхан үрс эцэг эхийнхээ хариуцлагагүй байдал, буруу сонголт, шийдвэрээс болж бусдын адил элэг бүтэн, гэр бүлийн хайр халамж дунд хүмүүжин, өсч торниж чадахгүй, өөрийгөө салалтын буруутан хэмээн бодож, амьдралыг үзэн ядаж, атгахан зүрхэндээ шарх тээн амьдарч байна шүү дээ. Магадгүй энэ шарх насан туршид нь сэтгэлийнх нь гүнд байж, зарим үед сэдэрч, хөндүүрлэх биз.

Өнгөрсөн жил 10980 гэр бүл анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлжээ. Тэдний дунд ердөө сарын өмнө гэрлэлтээ батлуулсан залуус, насныхаа хагасыг хамт туулагсад ч байсан аж. Салж буй шалтгаанаа тэд амьдрал ядуу, ажлын байр олдохгүй, сэтгэл санаа нийлэхгүй гэсэн хэдхэн үгээр илэрхийлж. Гэтэл үүний цаана Монгол Улсын ирээдүйг бүтээж, жолоодох үрс хохирч, хойд эцэг, эхийн гар харах хувь тавилантайгаа эвлэрэх нь эвлэрч, эвлэрэхгүй нь гудамжинд гарсаар л байна  Ялангуяа хойд эцгийнхээ нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг ад үзэгдэж буй мянга мянган бяцхан хүүхэд айдас хүйдэс, сэтгэлийн дарамт дунд амьдарч байгаа. Чухам хэнд хандахаа мэдэхгүй өөрийгөө гаргуунд нь хаяж буруу замаар будаа тээж буй нь ч бий. Өөрийн хүүхэд байсан бол хүүхдээ егүүтгэхээс буцахгүй мэт занчин араатан шиг ааш авир хэн ч гаргахгүй байсан нь лавтай. Зодлоо гэхэд ядаж л далайлт нь хүчтэй буулт нь зөөлхөн байх байсан. Хүний хүүхэд шүү гэсэн ахархан бодол нь хүүг хайр найргүй зодоход хүргэж байгаа нь аймшигтай.  Гэр бүл салалтад хэн хэзээ ямар зохицуулалт хийх нь 60 жилийн өмнө ч, одоо ч тодорхойгүй байсаар. Монголын төр Гэр бүлийн тухай хуулиа чангатгаж, салалтыг хазаарлахынхаа оронд харин ч шинээр гэр бүл бологсдыг дэмжинэ   хэмээн 500 мянган төгрөг тараасан нь даарин дээр нь давс нэмсэн шийдвэр болсон. Хагас сая төгрөг авахын тулд ядарсан монголчууд хажуу айлын Дорж, Цэцэгээтэй гэр бүлээ батлуулж мөнгөө хувааж авч байсан үе саяхан. Бүр оюутнууд сургалтын төлбөрөө төлөхийн тулд хуурамч гэрлэлт бүртгүүлж асан тэр үед монголчууд ямар тарчиг зүдрүүхэн амьдарч байгааг ойлгож билээ. Монгол Улс газрын доорхи баялгаараа дэлхийд танигдаж, гадаадынхны харааг булааж, шуналыг нь татаж байхад хүн ам нь ядуу тарчиг амьдарсаар л байна.

Дээрх бяцхан хүүд тохиолдсон явдал нэг талаараа монголчуудын амьдрал ямар ядуу байгааг илтгэж байгаа мэт. Аавын хэтэвчинд 1200 төгрөг байснаас 300 төгрөг сох дутсан. Мөнгө хэн авсныг сураглахад хүү авсан болж таарсан. Ингээд л хулгай хийлээ гэх нэрийдлээр хүүг хайр найргүй зодож. Энэ бүхэнд төр засгийн удирдлагууд анхаарах цаг хэдийнэ болжээ. Гадаадын орнуудад ялангуяа эрх чөлөөний орон гэгдэх АНУ-д Гэр бүлийн тухай хууль маш нарийн зүйл заалттай, чанга хатуу байдаг аж. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ учраас гэр бүл болохыг айл гэр болж тоглож буй мэтээр бодож, харах болсоор уджээ.

0 Сэтгэгдэл
ter aaviig nadad 1 honog ogchoosoi bi tam gedgiig tuund uzuuleed ogohson s
unen2
Өөрийг нь гурван цагийн турш хайр найргүй зодоод үз. Шоронд аваачаад "долоон настай хүүхдийг гурван цагийн турш зодож сэхээнд оруулсан этгээд" гэсэн пайз зүүлгээд камер хэсүүлээд явуул. Юу болох нь вэ харъя.
haraal idmer pizdaa yumaa aytaihan er hvn shig baichihgui ter jhaan amitniig zodood tsaazaar awbal taarna. Eej n ch gj tng mal yuma erin tsarai harj yu ch helehgui hvvhdee zagnaj baidag iimerhvv yumnudiig tuer zasag shiitgewel taarna
Хамгийн их уншсан