Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хотын дарга Э.Бат-Үүл НМХГ-ын дансыг хааж 581 хүний эрхэнд халдаж байна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувийн улс төр хэрээс хэтэрч, НМХГ-ын 581 албан хаагчийн эрх ашгаар оролдож эхэлжээ. НМХГ-ын дээрх албан хаагчид өнгөрсөн сарын цалингаа бүтнээр нь авч чадаагүй байгаа аж. Шалтгаан нь хотын даргатай холбоотой гэнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн сарын 13-нд тус газрын төрийн сан дахь дансыг нь хаалгасан байна. Уг нь, НМХГ-ын дарга нь хотын даргатай ямар нэгэн холбоотой зүйл байхгүй аж. Тус байгууллага нь босоо удирдлагатай байдаг гэнэ. Тодруулбал, Шадар сайд Д.Тэрбишдагва МХЕГ-ын ерөнхий байцаагч буюу тус газрын даргыг томилж, ерөнхий байцаагч нь НМХГ-ын даргыг томилдог босоо удирдлагатай байгууллага юм байна. Гэтэл Э.Бат-Үүл даргын харалган, улс төржсөн энэ шийдвэрээс шалтгаалан НМХГ цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа гэнэ.
НМХГ-ын чиг үүргийн тухайд Монгол улсын нийслэлийн  хүн амын эрүүл мэнд, амь нас, үндэсний аюулгүй байдал цаашилбал монгол хүний удмын сан гээд өндөр хариуцлага үүрч явдаг хариуцлагатай төрийн албан хаагчид бөгөөд хатуу төвлөрсөн нэгдмэл удирдлагатай, босоо тогтолцоотой нийслэлээс төсөв авдаггүй төрийн байгууллага юм байна.
Хотын даргын ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь Шадар сайд Д.Тэрбишдагватай тэрсэлдсэн асуудлаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй юм. Тодруулбал, өнгөрсөн жил хаврын чуулган дээр Д.Тэрбишдагвыг хотын дарга Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байх үедээ, “Коммунтериний шээс” хэмээн хэлж байсан удаатай.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан