Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Аймгуудад өвөлжилт хүндэрч түргэний машин явж чадахгүйд хүрчээ
Эрүүл мэндийн яамныхан энэ сарын 4-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэхээр ямар ажил хийж байгаа болон өвөлжилтийн байдалтай танилцлаа. Аймгуудын ЭМГ-ынхны мэдээлснээр цас их орсон. Автомашин болон сэлбэг, дугуй муудсан зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ховд аймгийн цахилгаан тасран тус хуралд орж чадахгүй болсноо утсаар мэдэгдсэн. Сүхбаатар аймгийн урд дөрвөн сумын цасны зузаан 25-30 см-т хүрч байдал хүндхэн, түргэн тусламжийн машин нь эвдэрч хувийн машинаар явж байгаа, цас ихтэй тул бензин зарцуулалт ихэссэнийг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгав. Харин Өвөрхангай аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас 60 хувь нь зудын байдалтай, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад түргэн тусламжинд явдаг “469” маркийн автомашины 12 дугуй, 3 тн шатахуун нэн түрүүнд шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв. Архангай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаагаас 6 сум зудын байдалтай, төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд ирүүлж байгаа юм байна. Түүнчлэн хоёр суманд түргэн тусламжийн автомашин зайлшгүй шаардлагатай байгааг дуулгалаа.
Эрүүл мэндийн яамныхан энэ сарын 4-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай холбогдож эхийн эндэгдлээс сэргийлэхээр ямар ажил хийж байгаа болон өвөлжилтийн байдалтай танилцлаа. Аймгуудын ЭМГ-ынхны мэдээлснээр цас их орсон. Автомашин болон сэлбэг, дугуй муудсан зэрэг тулгарч буй бэрхшээлүүдээ хэлэхийн зэрэгцээ төсвийг танаснаас болж гарч буй өрийг барагдуулж өгөхийг хүссэн байна. Энэ үеэр Ховд аймгийн цахилгаан тасран тус хуралд орж чадахгүй болсноо утсаар мэдэгдсэн. Сүхбаатар аймгийн урд дөрвөн сумын цасны зузаан 25-30 см-т хүрч байдал хүндхэн, түргэн тусламжийн машин нь эвдэрч хувийн машинаар явж байгаа, цас ихтэй тул бензин зарцуулалт ихэссэнийг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгав. Харин Өвөрхангай аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байгаагаас 60 хувь нь зудын байдалтай, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдад түргэн тусламжинд явдаг “469” маркийн автомашины 12 дугуй, 3 тн шатахуун нэн түрүүнд шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хэлэв. Архангай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаагаас 6 сум зудын байдалтай, төрөх дөхсөн эхчүүдийг эхийн амрах байранд ирүүлж байгаа юм байна. Түүнчлэн хоёр суманд түргэн тусламжийн автомашин зайлшгүй шаардлагатай байгааг дуулгалаа.Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
























