Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХЭВЛЭХГҮЙ
Монгол Улсын 16-аас дээш насны нийт иргэдийн 99,2 хувь буюу хоёр сая шахам иргэний цахим үнэмлэхийг хэл амтайхан хэвлэж дуусгасан. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн хэвлэж дууссан учраас санал авах өдөр хүртэл аймаг, сум, дүүрэг, хорооны ажилтнууд ажиллаж, иргэдэд ухаалаг үнэмлэхийг нь олгосон. Арай гэж хэвлэж дууссан цахим үнэмлэх нь дахиад л хэл ам дагуулж эхэллээ.
 УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор иргэдийн шилжих хөдөлгөөний бүртгэлийг зогсоосон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн шилжих хөдөлгөөнийг зогсоосон. Харин орон нутгийн сонгуультай холбогдуулан есдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 21 хүртэл иргэдийг шилжих хөдөлгөөнийг хязгаарласан. УБЕГ-аас хийсэн судалгаагаар сардаа 20 мянган иргэн ямар нэгэн шалтгаанаар шилжиж, оршин суугаа газрын хаяг нь өөрчлөгддөг аж. Сонгууль дуусангуут иргэд шилжсэн бичилтээ хийлгэх гэтэл нэгэн асуудал тулгараад байгаа аж. Ухаалаг бус иргэний үнэмлэхтэй байхад оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөхөд шууд л наалт наачихдаг байсан. Харин цахим үнэмлэхний тухайд хаяг өөрчлөгдөх бүрт шинээр авахаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэлсэн. Учир нь, цахим үнэмлэхэнд ямар нэгэн наалт наахгүйтэй холбоотой.
Гэтэл шилжих хөдөлгөөн хийлгэхээр хүсэлт гаргасан иргэдийн хувьд хэсэг хугацаанд цахим үнэмлэхээ авч чадахгүй нь бололтой. УБЕГ-аас түр хугацаанд цахим үнэмлэх хэвлэхгүй гэв. Яагаад хэвлэхгүй гэсэн шалтгааныг тодруулахад “Сонгуулийн өмнөхөн нийт цахим үнэмлэхний 99,2 хувийг хэвлэж дууссан. Тийм учраас хэсэг хугацаанд дахин хэвлэх боломжгүй” гэв. Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн болон шилжих хөдөлгөөн хийлгэж буй иргэдийн хувьд яах вэ гэхэд “Одоогоор цахим үнэмлэх хэвлэх ажил зогссон. Ямар нэгэн шийд удахгүй гарах байх аа” гэсэн хариулт өгч байх юм. Сардаа тогтмол 20 мянган иргэн шилжих хөдөлгөөн хийлгэдэг гэхээр энэ хугацаанд хэчнээн хүн хаягийн өөрчлөлт хийлгэх шаардлагатай байгаа бол. Дээрээс нь, цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн хүний тоо хэд хүрч яваа бол. Хаясан, олсон бичиг баримт авдаг газрууд болон энд тэндхийн ТҮЦ-үүдийн цонхоор л дүүрэн цахим үнэмлэх харагдах юм билээ дээ.

У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан