Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2013 оныг яаж угтах вэ


Хэдхэн хоногийн дараа шинэ 2013 он гарна. Дорнын тооллоор бол хар усан могой жил. Хар гэдэг нь огторгуй, гүн хар шөнийн тэнгэрийг бэлгэддэг бол усан гэдэг нь хур бороо элбэг байхын бэлгэдэл.


Шинэ жилийг хэрхэн угтах вэ

Хар усан могой жилийн шинэ жилийг гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэх хэрэгтэй гэнэ. Могой бол европчуудыг хувьд гамшиг авчирдаг гэдэг бол дорно дахиндхурц ухаан эр зориг илэрхийлдэг эрхэм амьтан. Он солигдох цаг цохихын өмнөхөн улиран одож байгаа луу жилд байснаас илүү их аз жаргал, сайн сайхныг могой жил авчраасай хэмээн сэтгэлдээ бодож өнгөрч байгаа онд тохиосон муу явдал бүхнээ мартах хэрэгтэй. Яг цаг цохиж шинэ он гарахад эхний минутаас л сайн сайхныг бод. Од эрхэс ирж байгаа жил хүмүүст хайр дурлал, идээ ундаа, шинэ эрч хүч хайрлахыг зөгнөж байна. Шинэ жилийг угтахдаа нам гүм, аядуухан, сонгодог юм уу, эгшиглэнт аялгуу сонсвол зохимжтой. Баяраа нэг их том биш, тэгэхдээ тохилог сайхан орчинд угтах нь зүйтэй.


Шинэ жилээр юу өмсөх вэ

Хар усан могой жил гарах болохоор хар хөх, ногоон, сэвэл хар, ер нь л бараан хувцас зохимжтой. Ойрын хүрээнийхэн чинь байлаа ч гэсэн өдөр тутмын хувцастай шинэ оноо угтах гэсний хэрэггүй. Хэт тансаг биш хувцас өмсөөд аятайхан нөмрөг, тунгалаг гялтгануур чимэгтэй алчуур мөрөн дээрээ тохоход зүгээр. Дотуур хувцас гэхэд хар торон эмжээртэй байвал зүгээр, хар могой шүү дээ энэ жил чинь. Нүүр, арьс чинь мөн л могойн арьс шиг толигор байхыг бодож тос, түрхлэгээ сонгоорой. Ээмэг зүүлтийн тухайд хувцастайгаа тохируулж, тансаг харагдахаар байх нь гоё.
Эрчүүд бол сонгодог костюм, гэгээн өнгөтэй цамц. Зангиа ч бай, эрвээхэй зангиа ч бай мөн л ирж байгаа оноо бэлгэдэж могойн өнгө сонгоно биз. Үсээ элдэв янз оруулж хэт чамирхаад яахав, боломжоороо л өөрийнхөө хүссэнээр засуулаарай.


Шинэ жилийн ширээн дээр  юу байх вэ

Могой чинь махчин амьтан. Баярын ширээн дээр чинь махан хоол байх нь зүйтэй. Загас, тахиа, туулай, хавч, бүх төрлийн мах. Өндөг ч бас баярын ширээн дээр байхад сайхан шүү дээ. Баярын ширээн  дээрээ могой дүрсэлж бэлгэдсэн зоог тавихад зүгээр. Турах гэж байгаа, жин барьж байгаа гээд хоолоо битгий цэнэ. Баяраар элбэг баян, тансаг байх нь сайхан. Баярын дараанаас л тэр дэглэмээ барина биз. За амттан, ундаа, уух юм бол мэдээж хэрэгтэй.


Баяраар гэрээ хэрхэн чимэглэх вэ

2013 он усан могой жил, Тэгээд ч зурхайч төлөгчид үер усны аюулын талаар хэлээд байгаа. Ийм болохоор байр байшингаа далайн од, загас, наймаалж дүрсэлсэн зүйлээр чимэглэхэд зүгээр. Мэдээж гарч байгаа жил могойгоор гэрэ чимэглэж, найз нөхөд ойрынхондоо бэлэглэхэд зохимжтой шүү дээ. Цаас болон гарын доорхи материалаар өөрөө хийж бас болно.
Тэгээд ч могой хийхэд нэг их төвөгтэй биш. Нэгийг өөртөө хадгалж, нэгийг хөргөгч дээрээ наах юм уу, тавиур дээр тавибал сайн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан