Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2010 ОНЫ ЗУД ДАВТАГДАЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛСААР..

Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй байгаагийн 30 орчим хувьд 10 см-ээс зузаан цастай байна. Тухайлбал, Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Есөнзүйл, Ховдын Чанд­мань, Завханы Идэр, Сонгино, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Дэлгэрхаан сумын зарим нутгаар цасны зузаан 20-50 см хунгарлаж, шуурсан газартаа мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
2012-2013 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлвөөс үзэхэд цас ихтэй  байгаа ихэнх нутгаар энэ сар болон ирэх нэгдүгээр сард  олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур ч нэлээд хүйтэн байх төлөвтэй. 2009-2010 оны зудын нөхцөл байдал давтагдаж, малын бэлчээрлэлт хүндэрч, малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт хохирол учирч болзошгүйг холбогдох байгууллагууд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээ хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан өвөлжилт хүндрээд буй аймгуудийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудтай холбогдож дараахь тодруулгыг авлаа.

Ө.Болд: Аймгийн хэмжээнд дизель түлш хязгаарлачихсан

 /Завхан аймгийн ОБХ-ын орлогч дарга/

-Танай аймагт өвөлжилт хэр байна?

-Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цас бударч орлоо. Ер нь, олон жилийн дунджаас цас их ахиу орох төлөвтэй байна. Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирж байгаа болон сумаас өгсөн цасны зузаантай холбоотой мэдээлэл зөрөөд л байна.  Цасны зузаан 20-38 см, хунгарласан хэсэгтээ 50-60 см хүрч байгаа.
-Идэр, Сонгино суманд байдал хүндхэн байгаа гэсэн үү?

-Цэцэн-Уул, Нөмрөг, Идэр, Түдэвтэй, Яруу, Тосонцэнгэл, Отгон, Тэлмэн суманд хүндэрч болзошгүй байдалтай байна. Цас нэмж орох л юм бол хэцүүднэ.
-Арванхоёрдугаар са­рын эхний арван хоно­гийн байдлаар цас орох мэ­дээ­лэл байна. Зам даваа гай­гүй юу?
-Тэгвэл хэцүүднэ дээ. Жаргалант, Солонготын даваа нэлээд хальтиргаа гулгаатай байгаа. Арай л хаагдчихаагүй байна. Нөмрөгийн цаад талд Баруун, Агуйт  гээд даваа цасанд хаагдсан. Малчид болон орон нутгийн хүмүүс өөрсдийн бололцоогоо ашиг­лан цас, мөсийг нь арил­гаад л байна.
-ОБЕГ-аас 100 тонн шатахууны нөөц танай аймагт хүргүүлнэ гэсэн?
-Дизель түлшнээс бусад нь гайгүй. Аймгийн хэмжээнд дизелийн түлш хязгаарлалтай байгаа. Тиймээс яаралтай нөөц бэлдэхгүй бол цаашдаа байдал хэцүүднэ. 

Т.Энхбаатар: Аймгийн клонкуудад шатахууны нөөц бэлдүүлсэн

/Өвөрхангай аймгийн ОБХ-ийн дарга/

-Танай аймгийн ихэнх нутгаар цас бүрхэж, мал бэлчээрлэх боломжгүй болсон гэсэн?
-Тийм ээ. Өнгөрсөн сард 30 гаруй удаа цас орсноос манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Хархорин, Баян-Өндөр, Зүүнбаян улаан, Бүрд, Өлзийт, Уянга суманд цасны зузаан 48-60 см, жалгандаа 140-160 см хүрсэн. Бат-Өлзий, Хужирт, Хархорины чиглэлийн зарим нэг газарт зам хаагдсан.
-Аймгийн нөөцөд шатахууны болон өвс тэжээлийн нөөц хэр байгаа бол. Сумдад хүргээд эхэлчихсэн үү?
-Шатахууны нөөц боломжийн. Гэхдээ аймгийн Засаг даргын шийдвэрээр шатахуун түгээх газруудад өвөлжилтийн хүндрэлтэй холбогдуулан шатахуун бэлэн байлгах даалгавар өгсөн. Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад өвс тэжээл борлуулж эхэлсэн.
-Боодол өвс ямар үнээр зарагдаж байгаа бол?
-1700-3700 төгрөг.
-Одоогоор хаагдсан зам, даваа бий юү?
-Сарын сүүлчээр орсон цаснаас болж зам боогдсон. Аймгийн төвөөс хүн хүч гарган дайчилсан ч нээж чадаагүй. Үүнээс болж шөнөжингөө орон нутгийн нийтийн тээвэр болон ард иргэд цасанд боогдсон. Шөнөжин ажилласны үр дүнд ямар ч гэсэн замаа нээсэн. Баруун чиглэлийн гол зам учраас манай аймгийн зам, даваа тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг. Машин нь цасанд суусан, эвдэрсэн, гулсч замаас гарсан гээд 20 гаруй дуудлага ирсний дагуу манай албанаас хүмүүс очиж туслалцаа үзүүлсэн. Онцгой байдал тусламж үзүүлэх ёстой гэдэг үүднээс хандах юм иргэд. Ялангуяа, жижиг машин тэрэгтэй хүмүүс өвлийн бэлтгэлээ базааж, техник хэрэгслээ сайн шалгаж, замд гарч байхыг сануулмаар байна.

Я.Буянтөр:  Өнтэй өвөл болж байна гэж Онцгойнхонд албан бичиг явуулсан

/Ховд аймгийн ОБХ-ийн дарга/

-Аймгийн нутаг дэвсгэрт хэчнээн тоо толгой мал өвөлжих вэ?
-91 багт 245 сууринд 3.2 сая тоо мал өвөлжинө.
-Чандмань сумаас бусдад нь өвөлжилт гайгүй байх шиг?
-Манай аймгийн хувьд азаар өмнөх жилүүдэд байгаагүйгээр өнтэй өвөл болж байна. Гэтэл радио, зурагтаар Ховд аймагт хүндрэл учирлаа гээд яриад байх юм.
-ОБЕГ-аас өгч буй мэдээлэл шүү дээ?
-Харин тийм гэнэ. Үүнтэй холбоотойгоор бид ОБЕГ-т албан бичиг явуулсан. Манай өвөлжилт хүндрээгүй гэж залруулсан.

0 Сэтгэгдэл
Яана даа малчид маань, бэлтгэлээ сайн л базаасан байгаа даа
Хамгийн их уншсан