Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Хүүхэд үйлдвэрлэгч Эдд Губен
Голландын иргэн Эдд Губен өөрийн гэсэн бизнестэй хүн. Маастрихт хотын 42 настай энэ эрэгтэй одоо 82 хүүхдийн аав болж. Сар бүр тэр хүүхэдтэй болохыг хүссэн 15 эмэгтэйг хүлээн авдаг байна. Биологийнхоо энэ өндөр чадавхиар үйлчлүүлэгчдээсээ “Хүүхэд үйлдвэрлэгч” гэсэн нэр хүртжээ.
Губенээр үйлчлүүлэх гэсэн эмэгтэйчүүд дэлхийн бүх өнцгөөс ирдэг байна. Үүнийхээ төлөө ч мөнгө хайрладаггүй, ирэх очих, буудалд байрлах, хэрэгтэй бол гадаадад зорчих зардал ч өгнө.
Губенаас хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь эрүүл сайхан хүүхэд төрүүлсэн гэдгээрээ тэрээр алдаршжээ.
Тэр 34 настай байхаасаа л энэ ажлаа эхэлж. Тэрээр уг нь нэг ч эмэгтэйтэй амьдарч байгаагүй, зөвхөн ээжтэйгээ л хамт байдаг байж. Тэгээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж, орон нутгийн “Үрийн банк”-инд үрийн шингэнээ өгдөг байснаа дараа нь өөрийн бизнесээр дагнах болжээ. Одоо түүнтэй тусгай сайтаар дамжуулаад эмэгтэйчүүд шууд харилцах болсон байна.
“Хүүхэд үйлдвэрлэгч” өөрөө эмэгтэйчүүдтэй гэрээ байгуулахдаа төрүүлсэн хүүхдийн эцэг гэж ямар нэгэн материалын хангамж, туслалцаа хүсэхгүй гэдэг л шаардлага тавьдаг байна.
Голланд эр өнөөдөр 45 охин, 35 хүүгийн эцэг болоод байгаа бол хоёр ч хүүхдийн хүйс нь тодорхойгүй, бас 10 эмэгтэй тун удахгүй төрөх гэж байгаа гэнэ.
Голландын иргэн Эдд Губен өөрийн гэсэн бизнестэй хүн. Маастрихт хотын 42 настай энэ эрэгтэй одоо 82 хүүхдийн аав болж. Сар бүр тэр хүүхэдтэй болохыг хүссэн 15 эмэгтэйг хүлээн авдаг байна. Биологийнхоо энэ өндөр чадавхиар үйлчлүүлэгчдээсээ “Хүүхэд үйлдвэрлэгч” гэсэн нэр хүртжээ. Губенээр үйлчлүүлэх гэсэн эмэгтэйчүүд дэлхийн бүх өнцгөөс ирдэг байна. Үүнийхээ төлөө ч мөнгө хайрладаггүй, ирэх очих, буудалд байрлах, хэрэгтэй бол гадаадад зорчих зардал ч өгнө.
Губенаас хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь эрүүл сайхан хүүхэд төрүүлсэн гэдгээрээ тэрээр алдаршжээ.
Тэр 34 настай байхаасаа л энэ ажлаа эхэлж. Тэрээр уг нь нэг ч эмэгтэйтэй амьдарч байгаагүй, зөвхөн ээжтэйгээ л хамт байдаг байж. Тэгээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж, орон нутгийн “Үрийн банк”-инд үрийн шингэнээ өгдөг байснаа дараа нь өөрийн бизнесээр дагнах болжээ. Одоо түүнтэй тусгай сайтаар дамжуулаад эмэгтэйчүүд шууд харилцах болсон байна.
“Хүүхэд үйлдвэрлэгч” өөрөө эмэгтэйчүүдтэй гэрээ байгуулахдаа төрүүлсэн хүүхдийн эцэг гэж ямар нэгэн материалын хангамж, туслалцаа хүсэхгүй гэдэг л шаардлага тавьдаг байна.
Голланд эр өнөөдөр 45 охин, 35 хүүгийн эцэг болоод байгаа бол хоёр ч хүүхдийн хүйс нь тодорхойгүй, бас 10 эмэгтэй тун удахгүй төрөх гэж байгаа гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
CCCP
bi ch gsn iim business-tei bolmoor l bna shde
2012.12.03
























