Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хатан туул” хотхонд орж ирсэн чоныг аюулгүй болгов


Хотхоны хашааг давж орж чадахгүй тул энэ хотхоны цорын ганц хамгаалалттай хаалгаар чоно нэвтэржээ

Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Хатан туул” хотхонд чоно орж иржээ. Оршин суугчдын мэдээлж буйгаар уг чоно тус хотхонд тав  хоносон аж. Мэдээллийн дагуу өнөөдөр 13 цагийн орчим “Хатан туул” хотхонд очиход дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн чоно байгаа газрыг хамгаалалтад авч хүн орохыг хориглосон байлаа.

Чоно байгаа баригдаж байгаа байшингийн цаагуур орсон чоныг хашиж цагдаагийнхан хаалт хийлээ

Дуудлагыг хотхоны нэгэн оршин суугч цагдаагийн байгууллагад өгч  дүүргийн цагдаагийн албан хаагчид ирээд хоёр цаг гаруй болоод байв. Харин чоныг яах талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад ямар арга хэмжээ авах талаар одоогоор мэдэгдэх юм алга. Ямар ч байсан Онцгой байдлынхан болон байгаль орчныхон ирээд унтуулдаг тариа хийтэл хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй.  Ямар ч халдварт өвчинтэй чоно байж мэднэ хэмээж байв. Харин оршин суугчид  энэ чоно ямар ч халдварт өвчинтэй амьтан биш. Чоно  илүү тэнгэртэйдээ алуулж ижил тэнгэртээдээ харагддаг амьтан хэмээн бэлгэшээж байгальд нь тавьж явуулах хүсэлтэй байгаагаа ярьж байсан юм. Харин хаанаас орж ирсэн чоно гэдгийг хэн ч мэдэхгүй байлаа.


Л.Батнасан: Хөл хөдөлгөөн тасарсан хойно хашааны нэг булангаар л орж ирсэн байх

“Хатан туул” хотхоны  СӨХ-ын дарга  Л.Батнасан бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Чоно орж ирсэн гэдгийг хэзээ мэдсэн бэ. Хүн рүү дайрсан гэсэн мэдээлэл  байна уу?
-Манай харуул анх нохой явж байна гэж харж байсан. Гэтэл өглөө баахан хүмүүс бужигналдаад байхаар нь  чоно орж ирсэн гэдгийг мэдсэн. Зулзган чоно байна билээ. Аюулгүй болгоод байгаль дэлхийд нь тавих  юм уу эсвэл судалдаг байгууллагад нь өгөх хэрэгтэй байх.  Бид энд буун дуу гаргаж хамаагүй алмааргүй байна. Хүмүүсийн амгалан тайван байдлыг бодсон ч тэр. Иргэд рүү дайрсан гэсэн юм байхгүй.
-Танай хотхон уултайгаа хэр ойрхон бэ. Өмнө нь хашаанд чинь ямар нэгэн ан амьтан орж ирсэн байсан уу?
-Уулнаас 200-300 метр зайтай. Гэхдээ энэ чоныг уул дагаж орж ирсэн үү  гэдгийг мэдэхгүй байна. Өлссөн чоно хоол хайж орж ирээд л гарах учраа олохгүй хэвтэж байгаа байх. Тэрнээс биш хүн барьж авч ирээд тавиагүй. Хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна.
-Хотхон битүү хашаатай юм байна. Тэгэхээр чоно хотхоны хаалгаар л орж ирсэн байж таарах нь. Хамгаалалтын албаныхан  хаалгаар орж ирэхийг нь хараагүй юм уу?
-Шөнө хөл хөдөлгөөн тасарсан хойно л хашааны нэг булангаар л ороод ирсэн байх. Одоо камераа шүүх гээд л байж байна. Саарал өнгөтэй жижиг чоно байна билээ.
 Ингээд цаг гаруйн хугацаа өнгөрөхөд  Байгаль орчны яамны байцаагч нар ирж мөн хэсэг хугацааны дараа хот тохижилтынхон ирж чоныг буудаж “портер” машинд ачин авч одсон юм. Оршин суугч Л.Батбаяр “Энэ чоно өлсөөд л хоол эрж наашаа ирсэн байх. Тав хоноход хүмүүс нохой явж байна л гэж хараад байсан. Өдөр нуугдчихаад орой гарч ирдэг. Би хааяа мах шидэж өгдөг байсан. Ууландаа идэх юм олдохоо байгаа байлгүй дээ. Одоо ер нь хэцүү цаг болсон. Байгаль эх, ан амьтнаа ч хайрлах хүн цөөрөөд байна шүү дээ. Байгальд нь буцааж тавих хэрэгтэй байсан юм” хэмээн халаглан ярьсан юм. 1995 онд онд Богд уулнаас буга, чоно орж ирсэн гэнэ гэсэн мэдээлэл тасардаггүй байсан. Бүр  Хүүхдийн паркад буга бэлчиж байдаг байсан. Дээрх үйл явдал нь тухайн үеийг санагдуулав. 

0 Сэтгэгдэл
argalaad uulandan tabichihaj chadahgvi bhooroo alj bga yum bn l da aygvi bol hamag yumiin zarna da
новшнууд юм даа
balair yumnuud buudaj alaad bhdaa yadiin bee huurhii choniig
Үнэхээр л Монгол зан, ёс жаягаа улам л гээж байгаа нь дэндүү харамсалтай. яагаад адилхан л амьдрах гэж ядаж байж бяцхан амьтныг ална вэ? үнэхээр ухамсрын доройтолд орж байна. Монгол гэдгээрээ бахархдаг байсан бол одоо ичжийн
choniin hool g humuus buLaaj ustgaj ugui bolgoh, tsuuhun boLgosnoos uLsuj uhehguin tuLd ingej yaBaa baihaa. Zarim ni uur nutag boLoh buriad ruu durBej tendhiin an amitan ,mal ruu dairch amia ugch baina daa. CHono uuL ni MongoLchuudiin suLd ,shuteen yum shuu dee. 1980-ond 30 myanga ,2004 ond 10 myanga hurehgui ,odoo hed boLj tsuursun yum buu med .
яасан зэрлэг хогнууд вэ? буудаад байхдаа яахав дээ? новшнууд. 5 хонохдоо гэм хийгээгүй л байна шдэ, хоол хайж ирсэн амьтаныг алаад арчаагүй шаарнууд
chono gdg tengriin amitan. chono mogoi gert orj ireh sain l gdiimdaa deer yed huduu emeegiind bhad gert mogoi orj ireed nutgiin humuus bilegsheej tolgoi deer ni suu dusaagaad huduu awaachij tawij baisiin. yag teren shig bilegsheeh yostoi baisan bhaa gj bodoj bna. ter hothoniihon ni aztai l humuus bhndee. aldag ni yaaj bgaambee. Mongoloo aldaaad l bh shig bndaa bid chine!!!
Buudsn huniin olj ustag, humuus buur amtanaas doloon dor boloh tsag ali hediinee irjdee hoorhii, harin ch uhaantai amitan 5honog zuw zugeer bsn bnshd nofshnud wee!
alchj bgaaamuu tgd araichdeee
яагаад алчиж бгаан
амьтан алахын донтой муусайн юмнууд, яаж байгаа нь тэр вэ
Байгаль дэлхийг нь булааж авчаад алчиж байгаа юмуу. Арай ч дээ. Аюу
HUN AMITAN RUU DAIRSAN BISH DEE ALAAD BAIHDAA YADAG YUM BE MANAID AMITAN HAMGAALAGCHID BAIDAG YUMUU>? untuulaad oid ni jaahan hooltoi ni tavichihaach tegvel enerengui baih baisan yum
Унтуулсан байлгүй дээ. Хэрвээ буудсан бол арай ч дээ. Шүүхэд өгөх хэрэгтэй
Buhniig hucher shiideh yumdaa
Hun turluhtun ulam l hertsgii zerleg blood bh um
arai ch buudna gj bodsongui shu.oorsdiigo uhaantai gj boddog teneguud shiidveriig gargasan bhdaa.
beltreg n l baisan baina shdee yah gej aldag bainaa!! amidardag orchin toirniin suitgeed baihaar idesh n oldohgui l ingee biz !!!!!
сдакууд хийморьтой болох гэсийм байх даа. тэгээд гарчиг нь юу гэнэ үү аюулгүй болгох гэнэ үү ямар ч аюулгүй 5 хоночихсон л юм бол сүртэй сдакууд вээ бүүр дургүй хорч үхлээ сда сда
untuulaal butsaagaad tavichihgui humuus ch muuhai yumdaa
сдакууд хийморьтой болох гэсийм байх даа. тэгээд гарчиг нь юу гэнэ үү аюулгүй болгох гэнэ үү ямар ч аюулгүй 5 хоночихсон л юм бол сүртэй сдакууд вээ бүүр дургүй хорч үхлээ сда сда
erguu malnud ve buudaad bhdaa yadiin hun amitanruu dairaaguin bol untuulj bgaad oor tiishee tov aimagruu ch ymuu baigalid n tavichihna bz.mal sdakuud ve uur hurchlee
helehch ug algadaa huurhiii
алж нтр
буудаад байхдаа яахавдэ хөөрхийг шинжлээд эрүүл бол тавиал явуулчина биз
Аа яадаг юм баячуудын хотхонд юм чинь хэн тэднийг тэнд амьдар гэцэн юм
ямар аймаар юм бэ
Хамгийн их уншсан