Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Петровист 4,9 тэрбум төгрөгийн торгууль тавилаа
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлыг авснаас хойш олон нийтийн талархал хүлээсэн цөөнгүй ажил хийсэн  О.Магнай ээлжит шийдвэрүүдээ олон нийтэд танилцууллаа. Юуны өмнө олон нийтийг хамгийн их бухимдуулж,  зах зээл дэх бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг бензин шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Петровис компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Үндэсний томоохон нефть импортлогч Петровис  зах зээл дэх давамгай байдлаар ашиглан зохиомлоор бензиний хомсдол үүсгэж Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир торгохоор шийдсэн ажээ.  Үүгээр зогсохгүй цаашдаа бензин шатахууны үнэ тарифтай холбоотой асуудлаа хариуцсан төрийн байгууллагатай ярьж хэлэлцэн, зөвшилж байж шийдэлд хүрэх ёстой гэдгийг сануулсан байна.
Түүнчлэн ШӨХТГ-аас валютын ханшийг хаана ч нэг ижил байлгахаар шийдвэрлэсэн байна. Ам.долларын ханш гар дээрээс нэг үнээр, банкны албан ёсны ханшаар бас нэг өөр үнээр арилжаалдаг явдал ирэх сарын 1-нээс үгүй болж, бүх газар нэг тогтсон ханштай байх ажээ.
ШӨХТГ-ын гаргасан дараагийн нэг шийдвэр нь олон нийтийг бас л хооронд нь маргалдуулдаг архи, согтууруулах ундааны нэртэй холбоотой. Их эзэн хааныхаа нэрийг архи, тамхинаас эхлээд болохгүй бүтэхгүй янз бүрийн зүйл нэрлэж байгаа нь гутамшигтай явдал гэж олон жил ярьсны эцэст “Чингис хаан” , “Соёмбо” гэсэн нэрийг төр өөрийн мэдэлд патентжуулан авахаар болсон байна. Энэхүү шийдвэр хэрэгжээд эхлэхээр архи, тамхи,  үйлчилгээний газруудын алийг нь ч Чингис хаан, Соёмбо гэх мэтээр нэрлэх эрхгүй болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан