Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Гүнгийн авхай 80-аад оныг санагдуулав
Их Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин хадам ээж Дианагаа санагдуулам адилхан хувцасласан тохиолдол өмнө олонтаа гарч байсан. Тэгвэл өчигдөр гүнгий авхай Британийн Үндэсний түүхийн музейд зочилж Эрдэнэсийн сангийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ яг л 80-аад оны моод эргээд ирэв үү гэлтэй үсээ засуулж, Диана гүнжтэй тун адилхан хувцасласан байсныг хэвлэлүүд анзаарчээ.
Кэтерин саяхан үсний засалтаа бага зэрэг өөрчлөн гүн бор өнгөөр будуулан, тайралт хийлгэсэн нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр моод болж байсан хөвсгөр үсний хэв маягийг санагдуулж байв. Диана гүнж энэ үс засалтад дуртай, үснийх нь онцлогт ч гайхалтай сайхан зохицдог байсан юм. Кэтерин бас Мулберри брэндийн 1400 фунт стерлингийн үнэтэй ногоон даашинз өмссөн байсан нь 1983 онд Диана гүнж Шинэ Зеландаас Багамын арлууд руу нисэх үедээ өмсч байсан ногоон даашинзтай ижилхэн загвар хийцтэй байв.








Их Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин хадам ээж Дианагаа санагдуулам адилхан хувцасласан тохиолдол өмнө олонтаа гарч байсан. Тэгвэл өчигдөр гүнгий авхай Британийн Үндэсний түүхийн музейд зочилж Эрдэнэсийн сангийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ яг л 80-аад оны моод эргээд ирэв үү гэлтэй үсээ засуулж, Диана гүнжтэй тун адилхан хувцасласан байсныг хэвлэлүүд анзаарчээ. Кэтерин саяхан үсний засалтаа бага зэрэг өөрчлөн гүн бор өнгөөр будуулан, тайралт хийлгэсэн нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр моод болж байсан хөвсгөр үсний хэв маягийг санагдуулж байв. Диана гүнж энэ үс засалтад дуртай, үснийх нь онцлогт ч гайхалтай сайхан зохицдог байсан юм. Кэтерин бас Мулберри брэндийн 1400 фунт стерлингийн үнэтэй ногоон даашинз өмссөн байсан нь 1983 онд Диана гүнж Шинэ Зеландаас Багамын арлууд руу нисэх үедээ өмсч байсан ногоон даашинзтай ижилхэн загвар хийцтэй байв.








0 Сэтгэгдэл
























