Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Цагдаагийн экс удирдлагуудын хоёр нь “нарсанд”, нэг нь эмнэлэгт байна
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өнөөдөр найман хэрэг хэлэлцэнэ. Тэдний хамгийн сүүлд хянан хэлэлцэх хэрэг нь “Долдугаар сарын 1”-ний хэргээр ял сонссон цагдаагийн экс удирдлагуудынх.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, ЭХГ-ын дарга асан Ш.Батсүх нарыг одоогоос дөрвөн жилийн өмнө болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр албан үүрэгтээ хайнга хандсан учир удирдлага дор нь ажилладаг ЭХГ-ын цагдаагийн ажилтнууд иргэдийн өөдөөс гал нээсэн. Үүнээс болж таван хүн амиа алдаж, арав орчим хүн хүнд, хүндэвтэр, хөнгөн шархадсан хэмээн буруутгаж буй. Тиймээс анхан шатны шүүх цагдаагийн экс удирдлагуудын энэ хэрэгт хоёроос гурван жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн юм. Харин тэд хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонслоо, анхан шатны шүүх шударга шийдвэр гаргасангүй гэж давж заалдах шатны шүүхэд хандсан ч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй. Үүнийг ч хүлээн зөвшөөрөхгүй өмгөөлөгчдийнхөө хамт хяналтын шатны шүүх буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Тус шүүх тэдний гомдлын дагуу өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан хэлэлцэж байгаа нь энэ.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бол ЭХГ-ын дарга асан Ш.Батсүх Амгалан дахь хориход ялаа эдэлж байна. НЦГ-ын дарга асан О.Зоригт Клиникийн гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Харин шүүх НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатарт хоёр жил хорих ял оноосон ч өршөөн хэлтрүүлсэн билээ.  

Б.Цэцэг  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан