Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Шрекийн хүн төрх

Морис Тилле 1910 онд Францад төржээ. Тэр бол байгалиас заяасан их авьяастай, мэдлэг өндөртэй хүмүүн байв. Хэрвээ гадаад дүр төрх нь ийм аймшигтай байгаагүй бол 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг, өндөр боловсролынхоо ачаар томоохон улс төрч, эсвэл бизнесмэн болох байж. 12 настай хүүд эмч нар “Акромегалия” хэмээх хүнд ховорхон тусдаг өвчтэй гэсэн онош тавьж. Энэ нь ясны эв хавгүй гаж өсөлт, түүнээс улбаалсан биеийн тургуур яс болоод толгойны ясны бүтэц хэт өөрчлөгдөх өвчин аж.
Хэдхэн сарын дотор өөртөө итгэлтэй ухаант хүү маань хэн ч харсан аймаар зэрэмдэг нэгэн болж хувирсан учраас гэрээсээ ч гарахыг хүсэхгүй болж. Өвчин нь түүнийг аймшигт зэрэмдэг амьтан болгож, харсан нэгэн элэг доог хийх болж.
Энэ бүхнээс залхсан Тилле өөрийнхөө зэрэмдэг биеийн согогийн ашиглан мөнгө олох газар бол АНУ гэж үзээд мэргэжлийн боксчин болохоор энэ орныг зорьжээ. Тэрээр аймшигт дүр төрхийнхөө ачаар мэргэжлийн боксийн дэвжээнээ өрсөлдөгчөө хялбархан ялж байв. Тиллег дэвжээнд гарч ирэхэд үзэгчид хөөрөн хашгирч, багагүй бооцоо тавьдгийн ачаар өдрийн хоолоо залгуулж байсан гэдэг. Дэлхийн аварга гэсэн бүс зүүсэн ч түүний хамгийн дуртай спорт бол шатар байв. Тэрээр маш олон цом, шагналын эзэн, спортын ертөнцөд алдартай нэгэн болсон гэдэг. Спортын ертөнц дэх нэр хүнд нь унахын алдад тэрээр даяанч болон бусдаас нуугдахыг хүсчээ. Зөвхөн өөрийнхөө хамгийн дотно хүмүүстэй л харилцаж байлаа. 1955 онд 45-тай идэр насандаа зүрхний өвчнөөр нас барсан гэдэг. Түүнийг нас барахад нэг найз нь нүүрнийх нь хэвийг гурван ч удаа авчээ. Энэ хэвийг музейд тавьсан байна. Гэхдээ энэ Тиллегийн нүүрний хэвээр хүүхэлдэйн алдарт баатар төрнө гэж тухайн үед төсөөлж ч байсангүй. Эв хавгүй ногоон хүн төрхт Шрек бол жинхэнэ хүний хүүхэлдэйд амилсан баатар юм. Тиймээс Тиллегийн жүжигчин болох мөнхийн мөрөөдөл биелсэн гэж үзэх болсон гэдэг.
uursduu zurgaa yanzalj tavisan yum shig tamba tavitsan eter

0 Сэтгэгдэл
2012.11.30