Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Анодын хэргийг ирэх сард хэлэлцэхээр болов
Анод банкийг дампууруулсан гэх 14 хүнийг яллагдагчаар татсан 149 хавтаст хэргийг өнөөдөр өглөө 09:00 цагаас Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэж эхэлсэн. Гэвч зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, гэрч ирээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 18-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Энэ хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нараас гадна  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуудах хорооны дарга Д.Баярсайхан зэрэг хүмүүсийг яллагдагчаар татсан байгаа аж. Анод банк хууль бусаар хувьцаа гаргаж, 1200 иргэнийг хохироосонд Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны дээрх мэт зарим албан тушаалтныг хууль хяналтынхан буруутай гэж үзэж байгаа юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт зүйл ангийн дагуу прокурор яллах дүгнэлт үйлсэн гэнэ. Шүүх хуралд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар улсын яллагчаар оролцсон юм.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан