Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“Breaking Down-Part 2” орлогоороо тэргүүлж байна
Нээлтээ хийгээд хоёр долоо хонож буй “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2” орлогоороо box-office-т тэргүүлж байна. “Хиртэлт” цувралын сүүлчийн анги болох энэ киног дэлгэцэнд гарахыг тэсэн ядан хүлээсэн үзэгчид олон байсан болохоор кино театруудын орлого нь хоёр дахь долоо хоногтоо 97,4 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн АНУ-ын кино театруудаас олсон орлого нь 64 сая ам.доллар байна. “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2”нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо олон улсад 340,9 сая ам.долларын орлого олсноос 141 сая нь Америкийн кино театруудын бүрдүүлсэн орлого байв. Үүгээрээ тус кино нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого ашиг олсон киноны наймдугаарт жагсч байгаа юм.
Харин box-office-т жагссан бусад киноны тухайд Жеймс Бондын адал явдал “Skyfall” 51 сая ам.долларын орлогоор “Хиртэлт”-ийн араас хоёрдугаар яваа бол Стивен Спилбергийн бүтээл, иргэний дайны тухай “Линкольн” кино 34 сая ам.доллараар гуравт оржээ. Тэгвэл дөрөвт “Rise of Guardians” – кино 24 сая ам.доллараар, тавдугаарт “Life of Pi”-22 сая ам.доллараар тус тус бичигдсэн байна.
Нээлтээ хийгээд хоёр долоо хонож буй “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2” орлогоороо box-office-т тэргүүлж байна. “Хиртэлт” цувралын сүүлчийн анги болох энэ киног дэлгэцэнд гарахыг тэсэн ядан хүлээсэн үзэгчид олон байсан болохоор кино театруудын орлого нь хоёр дахь долоо хоногтоо 97,4 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн АНУ-ын кино театруудаас олсон орлого нь 64 сая ам.доллар байна. “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2”нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо олон улсад 340,9 сая ам.долларын орлого олсноос 141 сая нь Америкийн кино театруудын бүрдүүлсэн орлого байв. Үүгээрээ тус кино нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого ашиг олсон киноны наймдугаарт жагсч байгаа юм. Харин box-office-т жагссан бусад киноны тухайд Жеймс Бондын адал явдал “Skyfall” 51 сая ам.долларын орлогоор “Хиртэлт”-ийн араас хоёрдугаар яваа бол Стивен Спилбергийн бүтээл, иргэний дайны тухай “Линкольн” кино 34 сая ам.доллараар гуравт оржээ. Тэгвэл дөрөвт “Rise of Guardians” – кино 24 сая ам.доллараар, тавдугаарт “Life of Pi”-22 сая ам.доллараар тус тус бичигдсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























