Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“World of Tanks”-т Монголын тухай тоглоом оржээ

Компьютерийн дэлгэцэн дээр танкаар байлдах явцдаа энд тэндэхийн газар орон, улс гүрэнтэй танилцах, жинхэнэ тулаанд орох нь өнөөгийн хүүхэд залуусын гол сонирхол. Ийм тоглоомын нэг “Монголын тал дахь тулаан” өнөөдрөөс эхлээд арван хоёрдугаар сарын 5-ныг хүртэл интернет сайтад дэлхий нийтийн тоглоомын World of Tanks картаар хүртээл болж байна. Энэ тоглоомын явцад дайтагчид Монголын 18 аймагтай танилцах боломжтой. Тулалдагчид Монголын тал нутгаас шинэ газар орон эзлэх тутамдаа шагналын оноо авч долоон карт дээр хэд хэдэн үе тоглох юм байна.
Тулалдагсад ялахын тулд Монголын дөрвөн хэсэг нутагт тулалдаж эзлэн авах ёстой гэнэ. Эхний хэсэг нь Дорнод, Сүхбаатар аймаг бол дараа нь Сэлэнгэ, Тува, Дундговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Хэнтий, Дорноговь аймгууд, тэгээд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудыг эзлэх ёстой юм байна. Тоглогчид ялалт байгуулсан тохиолдол бүртээ “Талыг эзлэгчид”, “Халхын голын баатар”, “Улаанбаатар” гэсэн медаль хүртэх юм байна.
Тоглоомыг 1939 оны Халхын голын байлдааны түүх дээр үндэслэн бүтээж, удиртгал дээр нь Халхын голын дайны түүхийг бичиж хавсаргажээ. Энэхүү тоглоомыг сонирхвол дараах хаягийг дар.

Компьютерийн дэлгэцэн дээр танкаар байлдах явцдаа энд тэндэхийн газар орон, улс гүрэнтэй танилцах, жинхэнэ тулаанд орох нь өнөөгийн хүүхэд залуусын гол сонирхол. Ийм тоглоомын нэг “Монголын тал дахь тулаан” өнөөдрөөс эхлээд арван хоёрдугаар сарын 5-ныг хүртэл интернет сайтад дэлхий нийтийн тоглоомын World of Tanks картаар хүртээл болж байна. Энэ тоглоомын явцад дайтагчид Монголын 18 аймагтай танилцах боломжтой. Тулалдагчид Монголын тал нутгаас шинэ газар орон эзлэх тутамдаа шагналын оноо авч долоон карт дээр хэд хэдэн үе тоглох юм байна. Тулалдагсад ялахын тулд Монголын дөрвөн хэсэг нутагт тулалдаж эзлэн авах ёстой гэнэ. Эхний хэсэг нь Дорнод, Сүхбаатар аймаг бол дараа нь Сэлэнгэ, Тува, Дундговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Хэнтий, Дорноговь аймгууд, тэгээд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудыг эзлэх ёстой юм байна. Тоглогчид ялалт байгуулсан тохиолдол бүртээ “Талыг эзлэгчид”, “Халхын голын баатар”, “Улаанбаатар” гэсэн медаль хүртэх юм байна.
Тоглоомыг 1939 оны Халхын голын байлдааны түүх дээр үндэслэн бүтээж, удиртгал дээр нь Халхын голын дайны түүхийг бичиж хавсаргажээ. Энэхүү тоглоомыг сонирхвол дараах хаягийг дар.
http://worldoftanks.ru/news/1719-mongolia-game-event/
0 Сэтгэгдэл
























