Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутагт мал бэлчихэд хүндрэлтэй болжээ

Орон нутагт өвөлжилт хэр байгаа талаар Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Чулуунбаатараас тодрууллаа.

-Ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх шинжтэй байна гэсэн. Цас их орж байна уу?
-Манай  аймаг 19 сумтай. Нийт нутгийн 80-90 хувьд нь  цасан бүрхүүл тогтоод байна. Дунджаар 15-19 см цастай байна.
-Аль хэсгээр хамгийн их  цас унасан  байна вэ?
-Аймгийн хойд хэсгээр 15 см орчим цас тогтоод байна. Баруун туруун 19 см, Хяргас 30, Малчин сум 40 см цастай байна.
-Шөнөдөө хэр хүйтэн хонож байна. Цас их унаснаас зам даваа хаагдсан уу?
-Цас их унасан ч хүйтний эрч харьцангуй гайгүй. 22-23 хэм хүртэл хүйтэрч байгаа. Одоогоор улсын чанартай зам, даваа хаагдсан юм алга. Харин орон нутгийн чанартай зам, даваа болон малын бэлчээр цасанд дарагдсан.
-Байдал хүнд байгаа ямар сум байна вэ?
-Малчин, Хяргас сумын чиглэлдээ нам дор газраа 20-30 см цастай байна. Ялангуяа, Малчин сум. Мал бэлчихэд хүндрэлтэй болоод байгаа. Малчид өөрсдийнхөө боломжоор л өвөлжилтөд бэлдсэн.

С.Бум: Зам харагдахаа байсан

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын малчин С.Бумтай холбогдлоо.

-Танай аймгаар өвөл­жилт хэр байна вэ. Хүндэрч магадгүй байна гэсэн сураг гарсан?
-Ойрын өдрүүдэд цас их орсноос нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Манай суманд гэхэд цасны зузаан 50-60 см хүрчихлээ. Хунгарласан цас нь зудын байдал оруулаад байна.
-Зам даваа хэр байх юм?
-Малын хашаа саравч цасанд дарагдсан. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлээ хэрэглэж байгаа. Зам, давааны хувьд төв замаасаа салаад битүү цасанд дарагдаад зам харгуй харагдахаа байсан. Замаа мэддэг нутгийнхан бол олоод яваад л байна.
-Увсад цас их унасан ч хүйтний эрч гайгүй байна гэсэн. Танай нутгаар ямар байна вэ?
-Шөнөдөө 20 хэм гараад л байгаа. Хүйтний эрч гайгүй дээ. Харин салхины хэм 10-15 метр хүрч, мал уруудаж алга болсон мэдээ мэр сэр  дуулдаж байна.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан