Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Яг л Элизабет шиг

Холливудын домогт жүжигчин Элизабет Тэйлорын бяцхан хүүхэлдэйнүүд худалдаанд гарлаа. Яг л Элизабет шиг нил ягаан өнгийн нүдтэй, үсний засалт, хувцаслалт, гоёл чимэглэлээрээ усны дусал шиг дуурайлган хийсэн энэ хоёр хүүхэлдэйн загварыг алдарт жүжигчин амьсгал хураахаасаа өмнө үзээд, олноор нь үйлдвэрлэн, худалдаанд гаргахыг зөвшөөрсөн юм. Энэхүү хүүхэлдэйг алдарт Барби хүүхэлдэйг үйлдвэрлэдэг “Mattel” компанид хийсэн бөгөөд цагаан хувцастайг нь “Элизабет Тэйлорын цагаан алмаазан барби” хэмээн нэрлэж 150 ам.доллараар худалдааж буй бол хар хувцастай “Элизабет Тэйлорын нил ягаан нүдэт барби” хэмээх нэртэй хүүхэлдэй нь150 ам.долларын үнэтэй аж. Энэ хоёр хүүхэлдэйн энгэрт ДОХ/ХДХВ-ийн эсрэг улаан туузыг зүүж өгсөн нь алдарт жүжигчин амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ өвчний эсрэг тэмцэх ажилд идэвхийлэн оролцож байсныг дурссан хэрэг гэнэ.
Элизабет Тэйлорын барби хүүхэлдэйг “Mattel” компани өмнө нь 2000 онд гурван өөр загвартайгаар гаргаж байсан юм. Тус компани Анжелина Жоли, Жонни Депп гээд дэлхийд алдар цуутай олон арван оддыг дүр бүхий хүүхэлдэй урлаж байсан.








Холливудын домогт жүжигчин Элизабет Тэйлорын бяцхан хүүхэлдэйнүүд худалдаанд гарлаа. Яг л Элизабет шиг нил ягаан өнгийн нүдтэй, үсний засалт, хувцаслалт, гоёл чимэглэлээрээ усны дусал шиг дуурайлган хийсэн энэ хоёр хүүхэлдэйн загварыг алдарт жүжигчин амьсгал хураахаасаа өмнө үзээд, олноор нь үйлдвэрлэн, худалдаанд гаргахыг зөвшөөрсөн юм. Энэхүү хүүхэлдэйг алдарт Барби хүүхэлдэйг үйлдвэрлэдэг “Mattel” компанид хийсэн бөгөөд цагаан хувцастайг нь “Элизабет Тэйлорын цагаан алмаазан барби” хэмээн нэрлэж 150 ам.доллараар худалдааж буй бол хар хувцастай “Элизабет Тэйлорын нил ягаан нүдэт барби” хэмээх нэртэй хүүхэлдэй нь150 ам.долларын үнэтэй аж. Энэ хоёр хүүхэлдэйн энгэрт ДОХ/ХДХВ-ийн эсрэг улаан туузыг зүүж өгсөн нь алдарт жүжигчин амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ өвчний эсрэг тэмцэх ажилд идэвхийлэн оролцож байсныг дурссан хэрэг гэнэ. Элизабет Тэйлорын барби хүүхэлдэйг “Mattel” компани өмнө нь 2000 онд гурван өөр загвартайгаар гаргаж байсан юм. Тус компани Анжелина Жоли, Жонни Депп гээд дэлхийд алдар цуутай олон арван оддыг дүр бүхий хүүхэлдэй урлаж байсан.







0 Сэтгэгдэл
























