Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг хөндлөө
Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэх арга зам сэдэвт онол, практикийн бага хурал өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
Энэ хурлыг Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх хуулийн төсөл боловсруулж буйтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулсан юм. Зохион байгуулагчдын хэлснээр хурлаар Монгол Улс дахь гэрч, хохирогчийг хамгаалах болон хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, хууль сахиулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болон эрх зүйн сургуулийн багш, оюутнуудын санал, дүгнэлтийг хууль санаачлагч, бодлого боловсруулагч нарт хүргэхийг зорьсон гэнэ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад гэрч, хохирогчийг хамгаалах тухай заалт байдаг ч тэр нь амьдралд хэрэгждэггүй. Үүнээс болж аливаа гэмт хэргийн хохирогч, гэрч болсноос эргээд хариуцлага үүрэх тохиолдол ч гардаг байна. Гэмт хэрэгтнүүд хэргээ өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд гэрч, хохирогчид нөлөөлөх, дарамтлах нь энүүхэнд. Гэтэл тэднийг хамгаалах байр, хохирол нөхөн төлүүлэхээс өгсүүлээд асуудал их байдгийг хурлын үеэр хууль хяналтынхан болон өмгөөлөгчид хөндөж байлаа.
Тиймээс Гэрч, хохирогчийн хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх тухай бие даасан хууль баталж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай аж.
Б.Цэцэг    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан