Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Кейт Миддлтон Кардашианы хувцсыг ”голов”
Их Британийн гүнгийн авхай Кейт Миддлтоны бараг өмссөн хувцас бүр дэлгүүрүүдээр өндөр эрэлттэй зарагддаг. Тийм ч учраас түүнийг ашиглан хувцасны бизнесээ өргөжүүлэх гэсэн Кардашианыхан гүнгийн авхайд хувцасныхаа дээжээс илгээж, үдийн цайнд урьсан байна. Гэвч Кардашианы санал болгосон алаг эрээн, ил задгай хувцаснаас илүүтэй албан ёсны, даруухан, дээд зэрэглэлийн хувцас хэрэглэл сонгодог гүнгийн авхай Кэтеринд энэ бэлэг таалагдаагүй бололтой. Хувцаснуудыг нь буцаан илгээжээ.
Кардашианы гэр бүлийнхэн “Kardashian Kollekstion” хэмээх нэрээр загварын ертөнцөд хөл тавьж, саяхан Их Британид дэлгүүрээ нээсэн юм. Хэрэв тэдний шинэ коллекциос ядаж ганцыг гүнгийн авхай өмсвөл дэлгүүрийн орлого нь огцом нэмэгдэх магадлалтай. Гэвч тэдний энэ аргыг, мөн хийсэн хувцсыг нь ч гүнгийн авхай таашаасангүй. Гэхдээ энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “Тэрээр хувцасны тал дээр хэн нэгэн стилистээс зөвлөгөө авдаггүй, ерөөсөө бусдын бэлэглэсэн хувцсыг ч өмсөхгүй гэсэн зарчим баримталдаг” учраас Кардашианы бэлгийг буцаасан хэмээн мэдэгджээ.





Их Британийн гүнгийн авхай Кейт Миддлтоны бараг өмссөн хувцас бүр дэлгүүрүүдээр өндөр эрэлттэй зарагддаг. Тийм ч учраас түүнийг ашиглан хувцасны бизнесээ өргөжүүлэх гэсэн Кардашианыхан гүнгийн авхайд хувцасныхаа дээжээс илгээж, үдийн цайнд урьсан байна. Гэвч Кардашианы санал болгосон алаг эрээн, ил задгай хувцаснаас илүүтэй албан ёсны, даруухан, дээд зэрэглэлийн хувцас хэрэглэл сонгодог гүнгийн авхай Кэтеринд энэ бэлэг таалагдаагүй бололтой. Хувцаснуудыг нь буцаан илгээжээ. Кардашианы гэр бүлийнхэн “Kardashian Kollekstion” хэмээх нэрээр загварын ертөнцөд хөл тавьж, саяхан Их Британид дэлгүүрээ нээсэн юм. Хэрэв тэдний шинэ коллекциос ядаж ганцыг гүнгийн авхай өмсвөл дэлгүүрийн орлого нь огцом нэмэгдэх магадлалтай. Гэвч тэдний энэ аргыг, мөн хийсэн хувцсыг нь ч гүнгийн авхай таашаасангүй. Гэхдээ энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “Тэрээр хувцасны тал дээр хэн нэгэн стилистээс зөвлөгөө авдаггүй, ерөөсөө бусдын бэлэглэсэн хувцсыг ч өмсөхгүй гэсэн зарчим баримталдаг” учраас Кардашианы бэлгийг буцаасан хэмээн мэдэгджээ.




Кардашианы коллекц

0 Сэтгэгдэл
























