Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Хүнсний дээрэм буюу хиймэл өндөг
Хятадууд энд тэндэхийн оригналь бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхдээ гаргуун улс. Гэхдээ амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хийсэн нь ю ул бол. Итгэхэд бэрх ч хятадууд тахианы өндгийг жинхнээс л ялгагадахгүйгээр “хийсэн” мэдээлэл бас байна. Мэдээж үйлдвэрийн аргаар түргэн хийж байгаа болохоор жинхнээсээ хямд л байж таараа. Бүр 2004 онд хятадын телевизийн Chinese Central Television сувгаар жинхэнэ өндгийг бодвол уураг нь улаавтар өндөг супермаркетуудад зарж байгаа тухай мэдээ гарч байсан.
Мэдээж худалдаж байгаа газрынхан болохоор уураг ийм улаавтар байх нь хамаагүй илүү чанартай гэж байна. Үнэн хэрэг дээрээ энэ бол химийн бодисын нөлөө. Тэгэхээр “хүнсний дээрэмчид” өндгийг хиймлээр гарган авсан байхыг үгүйсгэхгүй. Харахад бол жинхэнэ өндгөөс ялгараад байх зүйлгүй. Гэхдээ л чанаж бэлтгэх үеэр химийн бодисын үнэр андашгүй.
Хамгийн аймаар нь хуурамч өндөг нь жинхнээсээ нэг их ялгарахгүй ч хүний эрүүл мэндэд огт өөрөөр нөлөөлнө. Яаж ялгах вэ, тэгээд.
Өмнө хэлснээр химийн бодис үнэртэнэ. Уураг нь ерийнхөөс илүү улаан байдаг бол хайрах үед өндөгний цагаан нь жирийнхээс илүүтэй хөөсөрнө. Бид өндөг хайрахдаа үүнийг тун бага анзаардаг. Гэхдээ л бээжингийн зоогийн газруудад жинхнээсээ огт ялгарахааргүй өндгөөр хийсэн хоол тэр бүү хэл хулсаар хийсэн ястай тахианы мах иднэ л дээ. Энэ бол баримт. Энэ талаар хятадаар аялсан оросын зохиолч Ванда Василевская “Хятадын тэнгэр дор” гэдэг номондоо “Бидэнд хоолны цэс авчирч өглөө. Орчуулагч, шарсан галуу, аварга загасны мах, байцаатай болжмор, мөөг, гоймонтой тахиа гээд л уншиж эхэлсэн. Тэгээд бидний өмнө шарсан галуу авчирч тавьсан. Улаан хүрэн болтол нь шарчихсан шүү дээ. Яахын аргагүй ерийн л галуу. Гэтэл юу вэ, түүнд нэг ч грамм мах алга. Энэ бол хятадын нүд хуурах илбэ. Ёстой аймшиг. Тахиа гэхэд л ерийн л нэг тахиа, тэгэх тэгэхдээ махтай, ястай. Гэтэл идэж байтал тэр нь яс биш хулсаар хийсэн байх нь тэр. Үүнийг чинь идэж болох уу даа” хэмээн бичсэн нь бий.


yooe ene hyataduud hun heerevtuulej hanahgui yumaa yadargaatai yu bee uur hureed bhiin
ёооё өндөг идэж байхаа болохоос
Сэрэмжлүүлэх мэдээлэл
Хятадууд энд тэндэхийн оригналь бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхдээ гаргуун улс. Гэхдээ амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хийсэн нь ю ул бол. Итгэхэд бэрх ч хятадууд тахианы өндгийг жинхнээс л ялгагадахгүйгээр “хийсэн” мэдээлэл бас байна. Мэдээж үйлдвэрийн аргаар түргэн хийж байгаа болохоор жинхнээсээ хямд л байж таараа. Бүр 2004 онд хятадын телевизийн Chinese Central Television сувгаар жинхэнэ өндгийг бодвол уураг нь улаавтар өндөг супермаркетуудад зарж байгаа тухай мэдээ гарч байсан.
Мэдээж худалдаж байгаа газрынхан болохоор уураг ийм улаавтар байх нь хамаагүй илүү чанартай гэж байна. Үнэн хэрэг дээрээ энэ бол химийн бодисын нөлөө. Тэгэхээр “хүнсний дээрэмчид” өндгийг хиймлээр гарган авсан байхыг үгүйсгэхгүй. Харахад бол жинхэнэ өндгөөс ялгараад байх зүйлгүй. Гэхдээ л чанаж бэлтгэх үеэр химийн бодисын үнэр андашгүй. Хамгийн аймаар нь хуурамч өндөг нь жинхнээсээ нэг их ялгарахгүй ч хүний эрүүл мэндэд огт өөрөөр нөлөөлнө. Яаж ялгах вэ, тэгээд.
Өмнө хэлснээр химийн бодис үнэртэнэ. Уураг нь ерийнхөөс илүү улаан байдаг бол хайрах үед өндөгний цагаан нь жирийнхээс илүүтэй хөөсөрнө. Бид өндөг хайрахдаа үүнийг тун бага анзаардаг. Гэхдээ л бээжингийн зоогийн газруудад жинхнээсээ огт ялгарахааргүй өндгөөр хийсэн хоол тэр бүү хэл хулсаар хийсэн ястай тахианы мах иднэ л дээ. Энэ бол баримт. Энэ талаар хятадаар аялсан оросын зохиолч Ванда Василевская “Хятадын тэнгэр дор” гэдэг номондоо “Бидэнд хоолны цэс авчирч өглөө. Орчуулагч, шарсан галуу, аварга загасны мах, байцаатай болжмор, мөөг, гоймонтой тахиа гээд л уншиж эхэлсэн. Тэгээд бидний өмнө шарсан галуу авчирч тавьсан. Улаан хүрэн болтол нь шарчихсан шүү дээ. Яахын аргагүй ерийн л галуу. Гэтэл юу вэ, түүнд нэг ч грамм мах алга. Энэ бол хятадын нүд хуурах илбэ. Ёстой аймшиг. Тахиа гэхэд л ерийн л нэг тахиа, тэгэх тэгэхдээ махтай, ястай. Гэтэл идэж байтал тэр нь яс биш хулсаар хийсэн байх нь тэр. Үүнийг чинь идэж болох уу даа” хэмээн бичсэн нь бий. 

0 Сэтгэгдэл
zaaz
yooe ene hyataduud hun heerevtuulej hanahgui yumaa yadargaatai yu bee uur hureed bhiin
2012.11.28
2012.11.28
2012.11.27
























