Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Энэ сард 852,6 мянган хүүхэд мөнгөө авна
Сангийн яам Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн “Хүний хөгжил сан”-гаас хүүхдэд өгөх 18.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ сарын 16-нд Монголбанкинд шилжүүлжээ. “Хүний хөгжил сан”-гаас хүүхдэд мөнгө олгох журмаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар сар бүрийн 15-ны дотор мөнгө авах хүүхдийн тоо, санхүүжилтийн хэмжээний талаархи мэдээллийг Сангийн яам, Монголбанкинд хүргүүлэх ёстой гэнэ.
Харин Сангийн яам сар бүрийн 17-ны дотор Монголбанк дахь Хүүхдийн мөнгө олгох тусгай дансанд хүүхэд бүрт мөнгө олгоход хүрэлцээтэй хэмжээний санхүүжилтийг байршуулах, Монголбанк сар бүрийн 20-ний өдрийн дотор арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхээр зохицуулагдсан байдаг аж. Засгийн газраас баталсан журамд “Хүүхдийн мөнгийг иргэний хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно” гэж заасан. Журмын дээрхи заалтын дагуу өнгөрсөн сард хүсэлтээ гаргасан боловч банкуудад давхар данс нээлгэсэн зэрэг шалтгаанаар санхүүжилтэд хамрагдаж чадаагүй 90.2 мянган хүүхдэд, нөхөж олгоход 1.8 тэрбум төгрөг буюу нийт 852.6 мянган хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгоход 17.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр энэ сарын 20-нд арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгө бүрэн шилжиж байх гэнэ.

www.assa.mn
0 Сэтгэгдэл