Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Б.Болдбаатар: Үлдсэн гишүүд хэзээ тангараг өргөхийг хэлж мэдэхгүй байна
Энэ сарын 22-ны УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг тангараг өргүүлэхээр зэхэж байгаа мэдээлэл гарах болов. Мөн энэ өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ч гишүүдийн тангараг өргөх асуудлыг оруулсан байсан. Хачирхалтай нь УИХ-ын Тамгын газраас гэнэт хэлэлцэх асуудлын дарааллаас гишүүдийн тангараг өргөх асуудлыг авсан байлаа. Үүнээс болж АН-ынхан Өвөрхангайгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг “нууцаар” тангараг өргүүлэх нь гэсэн хар мэдээлэл гарах болсон. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Тангараг өргөх нь өргөн шүү дээ. Гэхдээ нарийн тов гараагүй байна.
-СЕХ-ноос Д.Сарангэрэлийн нэрийг Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тэгэхээр Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх үү?
-Ер нь, СЕХ-ноос Өвөрхангайн хоёр гишүүн, Ц.Оюунбаатар, Д.Сарангэрэл нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Хэзээ вэ гэдгийг би хэлэх боломжгүй байна.
-Тэгэхээр энэ сарын 22-нд дээрх хүмүүсийг бөөнд нь тангараг өргүүлэх гэж байна гэдэг мэдээлэл албан ёсны тов биш гэж ойлгож болох уу?
-Хурлын тов бол 22-нд гэж байгаа. Гэхдээ хэн хэн нь тангараг өргөх эсэхийг мэдэхгүй байна.
Энэ сарын 22-ны УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг тангараг өргүүлэхээр зэхэж байгаа мэдээлэл гарах болов. Мөн энэ өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ч гишүүдийн тангараг өргөх асуудлыг оруулсан байсан. Хачирхалтай нь УИХ-ын Тамгын газраас гэнэт хэлэлцэх асуудлын дарааллаас гишүүдийн тангараг өргөх асуудлыг авсан байлаа. Үүнээс болж АН-ынхан Өвөрхангайгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нарыг “нууцаар” тангараг өргүүлэх нь гэсэн хар мэдээлэл гарах болсон. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодрууллаа.-Тангараг өргөх нь өргөн шүү дээ. Гэхдээ нарийн тов гараагүй байна.
-СЕХ-ноос Д.Сарангэрэлийн нэрийг Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тэгэхээр Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх үү?
-Ер нь, СЕХ-ноос Өвөрхангайн хоёр гишүүн, Ц.Оюунбаатар, Д.Сарангэрэл нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Хэзээ вэ гэдгийг би хэлэх боломжгүй байна.
-Тэгэхээр энэ сарын 22-нд дээрх хүмүүсийг бөөнд нь тангараг өргүүлэх гэж байна гэдэг мэдээлэл албан ёсны тов биш гэж ойлгож болох уу?
-Хурлын тов бол 22-нд гэж байгаа. Гэхдээ хэн хэн нь тангараг өргөх эсэхийг мэдэхгүй байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























