Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан Б.Батбаатар ИТХ-д нэг суудал авахын тулд эцгийнхээ нэрийг өөрчилжээ
УИХ-ын гишүүн Баянгол дүүрэгт өөрийн хамааралтай дөрвөн хүнээ нэр дэвшүүлсэн гэдгээ зарлаад байгаа бол Чингэлтэй дүүрэгт АН-ын дарга асан Батын Батбаатар, өөрийн дүүгээ жагсаалын хоёрдугаарт бичүүлж амжжээ. Тэрээр өөрөө намын жагсаалтыг тэргүүлж байгаа бол дүүгээ хоёрт бичүүлсэн гэдгийг Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд өнөөдөр хэллээ. Ингэхдээ Б.Батбаатар иргэдийн хэл амнаас эмээсэн бололтой, дүүгийнхээ нэрийг бичихдээ Батаагийн Батхуяг гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэдийн хуралд нэг суудал авахын тулд эцгийнхээ нэрийн ард урт эгшиг залгаснаар иргэдийг төөрөгдүүлж чадна гэж бодсон бололтой. Үүнээс гадна тус дүүргийн Ардчилсан намыг одоо толгойлж буй Давгын Алтанхуяг гэгч эр сүүлийн дөрвөн сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсоноор барахгүй Б.Батбаатартай нийлж УИХ-ын сонгуулиар 400 сая төгрөг хууль бусаар халаасалсан гэж тус дүүргийн АН-ынхан хэлэв. Мөн тус дүүргийн Ардчилсан намын гишүүдийн эсэргүүцэл үзүүлж буй гол зүйл нь Б.Батбаатар, Д.Алтанхуяг нарын найз нөхөд, хамаатан садан нийлээд 17 хүн нэр дэвшиж байгаа юм байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























