Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хүүхдийн зүрхний эмч нар чууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхдийн зүрх судас, ревматологийн зонхилон тохиолдох эмгэгүүд” сэдэвт хүүхдийн зүрхний эмч нарын анхдугаар чуулган боллоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Хүүхдийн зүрхний эмч нарын нийгэмлэг хамтран зохион байгуулсан чуулганд аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн нийт 150 гаруй эмч нар оролцож байгаа бөгөөд чуулганы ням гаригийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Тэрээр 2003 оноос хойш “Туул” ротари клубыг байгуулж, гурван төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж иржээ. Тэдгээрийн нэг нь “Хүүхдийн зүрх” төсөл юм. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 200 гаруй хүүхэд зүрхний хагалгаанд орж, эмчлэгджээ. Эдгээр хүүхдүүд Солонгос улсад очиж, хагалгаанд орсон бол цаашид хүүхдийн зүрхний хагалгааг Монголдоо, Монгол эмч нараар хийлгэх зорилт дэвшүүлээд байна.
Хүүхдийн эмгэгийг эхийн хэвлийд байхаас нь оношлох ёстой. Харин манайд бол төрж өсөөд, том болсныхоо дараа гэнэт онош тогтоогдож, хагалгаанд орох шаардлагатай болдог. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Эрүүл чийрэг Монгол хүн зорилт лоозон болоод үлдэхгүй. Ажил хэрэг болно гэлээ.
Чуулганд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг нярайн пульс оксиметр багажийг аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн эмч нарын төлөөлөл болсон 150 гаруй эмчид бэлэглэсэн юм. Энэ багаж нь захын судсан дахь хүчилтөрөгчийн хангамжийг хэмждэг бөгөөд эмч нарын хувьд чагнууртай адилтгахаар хэрэгцээт зүйл. Захын судсан дахь хүчилтөрөгчийг хэмжиж, зүрх болон уушгины эмгэгийг илрүүлдэг. Эмч нар ийм багажтай болсноор анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд зүрх, уушгины эмгэгийг илрүүлэх боломжтой боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл