Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
О.Чулуунбатыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаас түдгэлзүүлэх нь
Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын ээлжит сонгуулийн дараа О.Чулуунбатад холбогдох хэргийг түр түдгэлзүүлсэн байсныг нь сэргээлгэж, шалгасан юм. Учир нь, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөгүйгээс хэргийг шийдвэрлэх ажил гурван жил орчим гацаанд байлаа. Харин өдгөө түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдэхээр хянаж байна. Хавтаст хэргийг тус газарт шилжүүлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Прокурор хавтаст хэрэгтэй танилцах хуулийн хугацаа дуусч байгаа учир удахгүй харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх гэнэ.
Хууль хяналтынхан О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Монголбанкны Валютын газрын захирал асан Ц.Одонгуатай бүлэглэн тус банкнаас 11 тэрбум 690 сая, “Стоунлей Интернэшнл” компанийн захирал Жорж Чайлмерстэй хамтран 24 тэрбум 834 сая гаруй төгрөг завшсан гэж буруутгаж байгаа юм.
О.Чулуунбат өдгөө Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаа. Прокурор түүнийг буруутай гэж үзвэл дэд сайдын албан тушаалаас түдгэлзүүлж ч мэдэх нь.
Avgai xyyxdee xed xedeer soliod xyyxnuudiin nulimsaar yaj amid arch ba Na daa
zailuul naadhaa enhbayar ruu
энэ олигархи тэгж л таарна
зөв зөв
Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын ээлжит сонгуулийн дараа О.Чулуунбатад холбогдох хэргийг түр түдгэлзүүлсэн байсныг нь сэргээлгэж, шалгасан юм. Учир нь, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөгүйгээс хэргийг шийдвэрлэх ажил гурван жил орчим гацаанд байлаа. Харин өдгөө түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдэхээр хянаж байна. Хавтаст хэргийг тус газарт шилжүүлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Прокурор хавтаст хэрэгтэй танилцах хуулийн хугацаа дуусч байгаа учир удахгүй харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх гэнэ. Хууль хяналтынхан О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Монголбанкны Валютын газрын захирал асан Ц.Одонгуатай бүлэглэн тус банкнаас 11 тэрбум 690 сая, “Стоунлей Интернэшнл” компанийн захирал Жорж Чайлмерстэй хамтран 24 тэрбум 834 сая гаруй төгрөг завшсан гэж буруутгаж байгаа юм.
О.Чулуунбат өдгөө Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаа. Прокурор түүнийг буруутай гэж үзвэл дэд сайдын албан тушаалаас түдгэлзүүлж ч мэдэх нь.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
2012.11.19
2012.11.19
2012.11.19
2012.11.18
























