Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Суданд амиа алдсан энхийг сахиулагчийн талаар мэдээлэл өгнө

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан манай энхийг сахиулагч амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач Ховд аймгийн 123 дугаар ангид алба хааж байгаад Судан улсад энхийг сахиулах цэргийн бүхэлдэхүүнд багтсан гэнэ. Тэрээр зүрхний суурь өвчний улмаас амиа алдсан байна.  
Талийгаач  энхийг сахиулагчийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай маргааш 10:00 цагт хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлэл өгөхөөр болжээ.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан