Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
А.Гансүх сайд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа

Зам, тээврийн сайд энэ сарын 10-12-ны өдрүүдэд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь 7 өртөө, зөрлөгүүдээр, 16-17-ны өдрүүдэд Сүхбаатар, Дархан, Салхит, Зүүнхараа дөрвөн зангилаагаар ажиллан төмөр замчидтай уулзаж, ажил амьдралтай нь танилцсан юм.
А.Гансүх сайд төмөр замчидтай хийсэн уулзалт бүртээ шинэчлэлийн Засгийн газраас төмөр замын салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа, бүтцэд хийх шинэчлэлийн талаараа танилцуулж, тодорхой мэдээллүүдийг өгч байлаа. Салбарын сайд нь өртөө бүрээр саатан, халуунд халж, хүйтэнд хөрч ажилладаг замчидтай нүүр тулан уулзан, тэдний нийгмийн асуудалд санаа тавьж, ажил амьдралынх нь талаар халуун яриа өрнүүлсэн анхны тохиолдол боллоо гэдгийг төмөр замчид онцолж байв.
Уулзалтын үеэр Зүүнхараа өртөөнийхөн орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулах боломж байгаа эсэх, Сүхбаатар өртөөний замчид мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Тээврийн дээд сургуульд эчнээгээр суралцах боломж байгаа үгүйг илүүтэй сонирхож байлаа.
Салбарын сайд төмөр замчидтай хийсэн уулзалтын үр дүнгээ “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна” гэж ажиллахгүй гэдгээ хэлж байлаа. Замчдын дундаж цалинг сая төгрөгт хүргэхээс эхлээд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх шинэчлэлийн хөтөлбөрт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тусгах, хийж хэрэгжүүлэх асуудал багагүй байна” гэдгийг онцлоод шийдэх гарц олохыг албаны хүмүүстээ үүрэг болголоо гэж Зам, тээврийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

0 Сэтгэгдэл