Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Бэ Ён Жун цуврал киноны нэг ангид тоглохдоо л 250 сая вон олдог


Ко Хён Жун

Бэ Ён Жун
Солонгосын савангийн дуурийн жүжигчдийн ханш жил ирэх тусам өссөөр байна. Хамгийн сүүлд жүжигчин Ко Хён Жун гэхэд SBS телевизийн “Ерөнхийлөгч” олон ангит кинонд тоглохдоо анги тус бүрээс 55 сая вон, нийтдээ 1.3 тэрбум воны хөлс авчээ. Энэ нь Солонгосын А-зэрэглэлийн эмэгтэй жүжигчдийн хувьд ч рекорд тогтоохоор өндөр ханш юм. Түүнээс өмнө “Өвлийн хайрын дуу” киногоор алдаршсан жүжигчин Чой Жи Вү 2008 онд “Одын нууц амраг” киноны нэг ангид 48 сая воноор тоглосноороо өмнөх рекордыг тогтоож байжээ. Гэхдээ эмэгтэй жүжигчдийн ханшийг эрэгтэй ододтой харьцуулбал нэлээд доогуур байдаг аж. Эрэгтэй жүжигчдийн хувьд цуврал киноны нэг ангид 50 сая воноор тоглох нь тийм ч сонин үзэгдэл биш. “Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу” киноны гол дүрүүдээр Ази даяар алдаршсан жүжигчин Бэ Ён Жун гэхэд “Хааныг хамгаалагч дөрвөн бурхан” киноны нэг ангид л гэхэд 250 сая воноор тоглосон нь бүх цаг үеийн хамгийн дээд амжилтыг тогтоосон юм. 
Ко Хён Жун
0 Сэтгэгдэл
























