Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Төрийн нууцын жагсаалтаас зарим баримт бичиг гаргахыг дэмжлээ
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт батлах тухай хуулиар нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан хоёр төрлийн баримт бичгийг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Тодруулбал, ‘‘Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар, мөн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлахаар хамааруулсан байдгийг жагсаалтаас гаргахаар тогтлоо.
Биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээ, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамруулах шаардлагагүй. Учир нь иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний оршин суугаа газрын бүртгэлтэй холбогдох мэдээлэл төрийн нууц биш бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээ биш юм. Иймд иргэний бүртгэл, мэдээллийн эх нотлох баримтыг терөөс нууцлах биш, харин төрийн тусгай хамгаалалтад байнга байлгаж, найдвартай, бат бөх нөхцөлд хадгалах нь зүйтэй байна. Онцгой обьектынх нь хувьд уг сан хадгалагдаж байгаа Үндэсний дата төвийг Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйлийн жагсаалтад оруулсан билээ. Харин цаашид санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу Засгийн газар баталж мөрдүүлэх шаардлагатай.
Түүнчлэн, хот төлөвлөлт, зам, гүүр, орон сууц, ойн сан, усны нөөц болон уул уурхайн орд газруудын төлөвлөлт, ашиглалтад шаардлагатай 1:500-гаас 1:100000-ны нарийвчлалтай масштабын байр зүйн зургуудыг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан нь бүтээн байгуулалт эрчимжиж буй энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, шинээр баригдах төмөр зам болон уул уурхайн орд газруудын дагуу хот төлөвлөх, суурьшлын бүс бий болгох, авто зам, аж үйлдвэрийн цогцолбор барих, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох гэх мэт бүтээн байгуулалтын ажилд 1:500-гаас 1:100000, үүнээс ч илүү нарийвчлалтай байр зүйн зургуудыг ашиглах зайлшгүй шаардлага бий болсон.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар баримт бичиг, мэдээллийг нийтийн эрх ашгийн үүднээс тодорхой зохицуулалтын хүрээнд ашиглах, эргэлтэд оруулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хууль хоорондын зөрчил, хийдэл арилах юм.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт батлах тухай хуулиар нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан хоёр төрлийн баримт бичгийг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Тодруулбал, ‘‘Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар, мөн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлахаар хамааруулсан байдгийг жагсаалтаас гаргахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл