Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл өргөн барив
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цогд өргөн барьжээ.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, тэр дундаа банкны салбарын үйл ажиллагааг төрөөс бодлогын түвшинд дэмжиж ажиллах нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг дарга хуулийн төслийг танилцуулахдаа хэллээ.
Түүнчлэн “Банкны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улсын төсөвт учруулж болзошгүй дарамтыг бууруулахад чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байна” гэв.
Уг хуулийн төсөл 7 бүлэгтэй бөгөөд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйг бий болгох, хадгалажмийн даатгалын гишүүн банкуудын хүлээх үүрэг, хадгаламжийн даатгалын хураамж, хураамжийн хэмжээ, журам, хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр зэргийг зохицуулах заалтууд орсон байна.
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг төсөл өргөн баригчид мөн хүслээ.

0 Сэтгэгдэл