Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Виктория Секрет индианчуудаас уучлал гуйв
Виктория Секрет компани Америкийн уугуул иргэд индианчуудаас уучлал
гуйжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт болсон шинэ загварын шоундаа
уугуул иргэдийн уламжлалт хувцас, малгайн гоёлыг ашигласан нь
индианчуудын соёл, зан заншлыг үл хүндэтгэсэн явдал гэсэн шүүмжлэл
хүлээсэн юм. Загвар өмсөгч Карли Клосс Виктория Секретийн шинэ загварын
дотуур хувцсыг индианчуудын малгайн гоёлтой хослуулан тайзнаа гарсан юм.
Хэдийгээр энэхүү загвар жирийн үзэгчдийн таашаалд нийцсэн боловч ёс
уламжлалаа дээдэлдэг индианчуудын хувьд ил задгай хувцасласан хүүхнүүдэд
омгийнхоо ахлагч, ахмад настнуудын дээд гоёл болсон малгайг өмсгөх тийм
ч таатай санагдаагүй ажээ. Тиймээс Виктория Секрет компани энэ алдаагаа
дор нь залруулж, индианчуудаас уучлал гуйсны дээр загвар өмсөгч Карли
Клосс ч Twitter хуудсаараа дамжуулан хүлцэл өчсөн байна. Ирэх сарын 4-нд
телевизүүдээр дамжуулах Виктория Секретийн шоу нэвтрүүлгийн бичлэгт ч
засвар хийж, индианчуудын малгайгүйгээр нэвтрүүлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл