Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
МАН 800 сая төгрөг төлж, нийслэлийг хохиролгүй болгох ёстой гэв
Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн МАН-ын түрээсийн байртай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Занданшатараас 800 орчим сая төгрөг нэхэмжилж, өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тус намынхан нийслэлийн өмчийн байрыг багагүй хугацаанд түрээслэсэн. Ингэхдээ сүүлийн хэдэн сар түрээсийнхээ мөнгийг огт төлөөгүй гэнэ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд түрээсийн мөнгө төл хэмээн гурван ч удаа хандаж, удирдлагуудтай нь хүртэл уулзсан байна. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 490 сая төгрөг төлөөгүй гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. Тиймээс түрээсийн мөнгөнөөс гадна бусад зардлыг ч тооцоод 800 сая төгрөг нэхэмжилж шүүхээс өгөхөөс өөр арга байгаагүй гэнэ.
Ш.Төмөрбаатар “Ер нь өнгөрсөн хугацаанд МАН шиг ийм өндөр түрээс төлөлгүй явсан түрээслэгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэгдээгүй. Улс төрийн нам гэхээр бусад байгууллагаас ялгаатай байх ёсгүй. Нийслэлийн өмчийг хэрэглэсэн, түрээслэсэн төлбөрөө төлөх нь зүйн хэрэг. Аль нам, улс төрийн хүчин байх нь чухал биш. Энэ хугацаанд хянадаг шалгадаг газар нь юу хийж байсан юм. Аудит хаана байсныг одоо асуух хэрэгтэй л болж байна. Гол нь зах зээлийн нийгмийн зүй ёсны харилцаагаар л асуудалд хандана. Тиймээс МАН нийслэлийг гомдолгүй, хохиролгүй болгох ёстой” гэв.
Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн МАН-ын түрээсийн байртай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Занданшатараас 800 орчим сая төгрөг нэхэмжилж, өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тус намынхан нийслэлийн өмчийн байрыг багагүй хугацаанд түрээслэсэн. Ингэхдээ сүүлийн хэдэн сар түрээсийнхээ мөнгийг огт төлөөгүй гэнэ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд түрээсийн мөнгө төл хэмээн гурван ч удаа хандаж, удирдлагуудтай нь хүртэл уулзсан байна. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 490 сая төгрөг төлөөгүй гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. Тиймээс түрээсийн мөнгөнөөс гадна бусад зардлыг ч тооцоод 800 сая төгрөг нэхэмжилж шүүхээс өгөхөөс өөр арга байгаагүй гэнэ. Ш.Төмөрбаатар “Ер нь өнгөрсөн хугацаанд МАН шиг ийм өндөр түрээс төлөлгүй явсан түрээслэгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэгдээгүй. Улс төрийн нам гэхээр бусад байгууллагаас ялгаатай байх ёсгүй. Нийслэлийн өмчийг хэрэглэсэн, түрээслэсэн төлбөрөө төлөх нь зүйн хэрэг. Аль нам, улс төрийн хүчин байх нь чухал биш. Энэ хугацаанд хянадаг шалгадаг газар нь юу хийж байсан юм. Аудит хаана байсныг одоо асуух хэрэгтэй л болж байна. Гол нь зах зээлийн нийгмийн зүй ёсны харилцаагаар л асуудалд хандана. Тиймээс МАН нийслэлийг гомдолгүй, хохиролгүй болгох ёстой” гэв.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
sookoo
АРДЫН НАМ ИЧЭЭСЭЙ МАНАНГААСАА ГАРААД МАНСУУРЧИХСАН ЯВАА АРДЫН НАМ ГАНЦ Ч ЛИДЕР БАЙХГҮЙ ШАЛЬТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ч ҮГҮЙ,ГАНСАРСАН ТУЛГА ТОЙРСОН ЭМГЭД ХӨГШИД ЧАВГАНЦУУДЫН ХОВ ЖИВ,ХООСОН ЯРИАГААР УЛС ТӨР ХИЙХ ГЭЭД Ч ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.
2012.11.16
























