Казахстан: Эдийн засаг, нөөц баялаг, хөгжлийн чиг хандлага
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзлаа
Уул
уурхайн яам Монгол Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн
газрынхантай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд БНХАУ,
ОХУ, АНУ, Япон, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд найрамдах Куба Улсын Элчин
сайдын яам гээд Монгол Улсад суугаа олон улсын 22 байгууллагын суурин төлөөлөгчдийг
оролцуулсан өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.
Дээрх уулзалтын үеэр Уул уурхайн яамны зорилго, зорилтын талаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу танилцуулсан юм. Тэрбээр сүүлийн үед дэлхий нийт болон олны анхаарлыг татах болсон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн талаар уулзалтад оролцогчдод товч мэдээлэл өглөө.
Мөн Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, биелэлт ямар байгаа талаар танилцуулга өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Засгийн газар, Уул уурхайн яам монголын ард түмний эрх ашгийг тэргүүнд тавьж ажиллах болно гэдгээ энэ үеэр онцолж байлаа.
0 Сэтгэгдэл
























