Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Б.Равдандоржийг ажлаас нь чөлөөлөв

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын дунд нэгдсэн шалгалт хийжээ. Энэ шалгалтаар нэлээд зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Батмөнх албан хаагчдыг гүйцэтгэх чиг үүргээс нь өөр ажилд буюу, хувийн компанийн барилга дээр ажиллуулснаас болж нэг албан хаагч хүндээр гэмтэн хөдөлмөрийн чадваргүй болсон хэрэг гарсан. Иймээс А.Батмөнхийг тус ангийн захирагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах шийтгэл ноогдуулжээ. Түүний оронд  НОБГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийг томилсон байна.

Мөн Сэлэнгэ аймагт тохиолдсон усны ослын үеийн аврах ажиллагаа явуулсан байдал, нөхцөл байдлыг газар дээр нь шалгахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус аймагт ажиллажээ.  

Шалгалтын үеэр албаны бэлтгэл бэлэн байдлыг сулруулсан, ажлын дотоод зохион байгуулалт хангалтгүй, албан хаагчдаас ирүүлсэн санал гомдол, удирдлагын буруу арга барил, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон байна. Иймээс ажлын хариуцлага алдсан  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Равдандоржийг үүрэгт ажлаас чөлөөлж, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Б.Ууганбаярыг томилсон байна.

Сэлэнгэ аймгийн ОБГ-т санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн учраас ахлах нягтлан бодогч, онцгой байдлын хошууч Р.Наранцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлж зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Мөн албан хаагчдаас ирүүлсэн санал, гомдлын мөрөөр асуудлыг шалгаж тогтоосны дагуу Аврах, гал унтраах 36 дугаар ангийн захирагч хошууч Д.Баярааг үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч Ч.Баатарсүхийг, тус газрын орлогч, гамшгаас хамгаалах хяналтын тасгийн даргаар дэд хурандаа Н.Бат-Эрдэнийг томилсон байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан