Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдэгдэл

Үндэсний өдөр тутмын зарим сонин, мэдээллийн сайтад “Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна” хэмээх нийтлэл цацагдах болжээ. Энэ нь иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэх, Зам, тээврийн яамнаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг сөргөөр тайлбарлах хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа нь харагдаж байна.
Шинэчлэлийн Засгийн газрын хувьд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэхдээ, иргэдэд нээлттэй, хяналттай байх бодлогыг барьж ажилласаар ирсэн.   Энэ ч үүднээс Зам, тээврийн яамнаас   авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн санг цахим хэлбэрт шилжүүлж,  дугаарын давхардлыг арилгаж, машины сери, дугаарыг дахин задлахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Өнгөрсөн жилүүдэд иргэдийн сүжиг бишрэл, бэл бэнчингээ гайхуулах гэсэн хүсэл эрмэлзэл дээр хэсэг бүлэг хүмүүс тоглон албан тушаалаа ашиглан азтай тоо, бэлэгшээлтэй дугаар зэргийг мөнгө олох арга хэрэгслээ болгосон нь, эцэстээ  автомашины дугаарыг хэдэн арваар нь давхцуулан олгож, тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас мэдээлэл өгөх боломжгүй болтол нь гажуудалд хүргэсэн юм.
Иймд манай яамнаас зам, тээврийн хяналт бүртгэлийн салбарт  зоримог алхам хийн, бүртгэлийн системийг сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн нь  тодорхой бүлэг хүмүүсийн бизнесийг хаасан тул сонин хэвлэлээр гүтгэлгийн чанартай нийтлэл бэлтгүүлэн цацаж байгаад харамсч байна. Бид сайны хажуугаар саар бүхэн  дагадгийг ч мэдэх учир  хэвлэл мэдээллээр сөрөг   мэдээлэл гарахыг ч тооцоолж байсан.
Тиймээс хэдхэн хүний хувийн ашиг сонирхлын  төлөө  Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн санг шинэчлэх ажлаа зогсоохгүй гэдгээ энэ дашрамд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  


ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан