Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Нийслэлийн гэр хорооллын 85 хувийг сайжруулсан зуухаар хангана
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажилтай холбогдуулан Үндэсний хороо өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргав.
Нэгдүгээрт Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн” буюу Баянгол дүүргийн айл өрхүүдэд худалдан борлуулах боловсруулсан түлшний үнийг 31-43 хувиар бууруулж хямдарсан нүүрсний үнэтэй ижил төвшинд хүргэхээр тогтлоо.
Хоёрдугаарт Улаанбаатар хотод нийт 180 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 20 гаруй мянга нь нам даралтын усан халаалттай зуух хэрэглэдэг. Тиймээс энэ сараас Канад улсаас нийлүүлэх энэ төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хороололд шинээр нэвтрүүлнэ. “60-80 м2 хүртэл талбайг халаах усан халаалттай зуух”-ыг үндсэн үнээс нь 86 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 75.0 мянган төгрөгөөр гэр хороололд амьдарч байгаа иргэдэд худалдан борлуулах шийдвэрийг гаргав.
Гуравдугаарт энэ жил 55.0 мянган бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулах ёстойч Мянганы сорилтын сангийн төсөл дуусч буй тул шинээр 45.0 мянга орчим тийм зуух олж нийлүүлэх шаардлагатай болсон. Иймд стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн эрэлт их байгаа “Хас”, “Өлзий”, “Дөл” зуухнаас нэмж 17.0 мянган ширхэгийг 2012 онд багтаан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж, иргэдэд үзүүлэх хөнгөлөлт буюу татаасыг Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн гэр хорооллыг зуухаар бүрэн хангах ажил 85 хувийг хэрэгжүүлэх юм.
Энэ хэмжээгээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол буурах ёстой гэж Үндэсний хороо үзэж байна

0 Сэтгэгдэл