Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Chanel No 5-ыг хориглоно гэв үү
Мэрилин Монрогийн орон доторх цорын ганц гоёл нь гэгддэг байсан алдарт Chanel No 5-ыг Европт худалдахыг хориглож магадгүй гэсэн яриа гараад байна. 91 жилийн түүхтэй, 30 секунд тутамд нэг ширхэг зарагддаг энэ алдарт үнэртнийг хориглож магадгүйд хүрсэн шалтгаан нь найрлаганд нь агуулагддаг модны хөвд хүний биед харшил үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Chanel No 5-ын орц найрлагын хамгийн чухал хэсэг болох модны хөвд нь арьсны харшил үүсгэх эрсдэлтэй учир хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэх эсэхийг Европын холбооны эрдэмтэд шинжилж байгаа гэнэ. Европын холбоонд мөрдөгддөг журмаар үнэртэй усны найрлаганд ордог 26 нэр төрлийн бодисыг заавал хайрцаг сав дээр нь бичсэн байхыг шаарддаг. Хүний биед харшил үүсгэж болзошгүй эдгээр бодис дотор модны хөвд багтдаг аж.
Үнэртэний найрлагад багтдаг бодисууд хүний биед ямар нөлөөтэй болохыг Олон улсын үнэртний холбооноос ч судалж байгаа бөгөөд ихэнх үнэртний найрлагад ордог цитрал, мандарины тос, кумарин, жасмин, сарнай зэрэг зарим төрлийн ургамал бодисыг ч хориглож магадгүй байна. Хэрэв энэ мэтчилэнгээр үнэртний найрлаганд багтдаг түгээмэл ургамал, бодисуудыг хориглоод байх юм бол Chanel-аас эхлээд “Miss Dior”, “Guerlain”-ий “Shalimar”, Thierry Mugler-ийн “Angel” гээд олон үнэртэн хэрэглэгчдийн гарт хүрч чадахгүй болох нь. Хэрэв тэгвэл энэ салбар тэр чигтээ унана гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.


Chanel No5-ыг алдарт Коко Шанель 1921онд гаргаж авснаас хойш өдгөө дэлхийн сая сая бүсгүйчүүд энэ үнэртнээр гоёж байгаа билээ. Орчин үеийн таван бүсгүй тутмын нэг нь Chanel No5-ыг хэрэглэдэг гэсэн судалгаа ч бий.


Коко Шанель
Мэрилин Монрогийн орон доторх цорын ганц гоёл нь гэгддэг байсан алдарт Chanel No 5-ыг Европт худалдахыг хориглож магадгүй гэсэн яриа гараад байна. 91 жилийн түүхтэй, 30 секунд тутамд нэг ширхэг зарагддаг энэ алдарт үнэртнийг хориглож магадгүйд хүрсэн шалтгаан нь найрлаганд нь агуулагддаг модны хөвд хүний биед харшил үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Chanel No 5-ын орц найрлагын хамгийн чухал хэсэг болох модны хөвд нь арьсны харшил үүсгэх эрсдэлтэй учир хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэх эсэхийг Европын холбооны эрдэмтэд шинжилж байгаа гэнэ. Европын холбоонд мөрдөгддөг журмаар үнэртэй усны найрлаганд ордог 26 нэр төрлийн бодисыг заавал хайрцаг сав дээр нь бичсэн байхыг шаарддаг. Хүний биед харшил үүсгэж болзошгүй эдгээр бодис дотор модны хөвд багтдаг аж. Үнэртэний найрлагад багтдаг бодисууд хүний биед ямар нөлөөтэй болохыг Олон улсын үнэртний холбооноос ч судалж байгаа бөгөөд ихэнх үнэртний найрлагад ордог цитрал, мандарины тос, кумарин, жасмин, сарнай зэрэг зарим төрлийн ургамал бодисыг ч хориглож магадгүй байна. Хэрэв энэ мэтчилэнгээр үнэртний найрлаганд багтдаг түгээмэл ургамал, бодисуудыг хориглоод байх юм бол Chanel-аас эхлээд “Miss Dior”, “Guerlain”-ий “Shalimar”, Thierry Mugler-ийн “Angel” гээд олон үнэртэн хэрэглэгчдийн гарт хүрч чадахгүй болох нь. Хэрэв тэгвэл энэ салбар тэр чигтээ унана гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.


Chanel No5-ыг алдарт Коко Шанель 1921онд гаргаж авснаас хойш өдгөө дэлхийн сая сая бүсгүйчүүд энэ үнэртнээр гоёж байгаа билээ. Орчин үеийн таван бүсгүй тутмын нэг нь Chanel No5-ыг хэрэглэдэг гэсэн судалгаа ч бий.


Коко Шанель
0 Сэтгэгдэл
























