Энэ бяцхан охиныг Дэлгэрийн Цолмон гэдэг. 2012 оны 3-р сарын 13-нд Монгол Улсын маань ирээдүйн нэгэн төлөөлөл болж, гэр бүлдээ нар мэт гялалзан мэндэлсэн. Гэвч тэрээр зургаахан сартайдаа хүндээр өвчилж, монголдоо шинжилгээ хийлгэсэн ч оношийг нь тогтоож чадаагүй байна.
Ингээд 10-р сард Япон улсад очиж шинжилгээнд ороод "Тунгалаг эсийн хорт хавдар" хэмээх аймшигт онош сонсчээ. Энэ төрлийн хорт хавдар нь Монголдоо төдийгүй дэлхийд ховор бөгөөд бусад эрхтэндээ халдварлах нь хурдан байдаг тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай аж. Түүний өвчин эдгэшгүй биш эдгэрэх бүрэн боломжтой бөгөөд хоёр жилийн дараа гэхэд ямар ч өвчингүй эрүүл саруул бусад хүүхдийн адил цэцэрлэгт явах бүрэн боломжтой гэж эмч нар хэлжээ. Эмч нарын гаргасан тооцоогоор хоёр жил орчим эмчилгээ хийх шаардлагатай ба охинд 22 сая иен буюу 400 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх болоод байгаа юм. Улмаар Япон улсын даатгалд хамрагдаад төлбөрийн 70% нь хөнгөлөгдөх ба үлдэгдэл төлбөр нь 120 сая гаруй төгрөг болох юм. Япон эмч нар өвчний эдгэрэлт 70-80%-тай гэсэн их итгэл найдварыг бидэнд өгсөн.
Хүн болох гэж бүлтэгнэж, өвчиндөө шаналж байгаа охиныг минь эмчлүүлэхэд тусалж эдийн засгийн хандив тусламж үзүүлээч сайхан сэтгэлт хүмүүс минь.
Бүхутасны оператораас мессеж бичиж хандив өргөнө үү ХАНДИВЫН ДАНС: Б.Мөнгөнтуяа (ээж)
Голомт-1205027801
Хаан банк-5068146956
Хадгаламж банк -14000016644
Дзлгэрэнгүй МЭДЭЭЛЛИЙГ www.facebook.com/tsolmon.delger