Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
УИХ-ын даргыг сонгох процессийг өөрчлөх шаардлагагүй гэв
УИХ дахь Ардчилсан нам бүлгийнхээ хурлаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар ярилцжээ. Энэ долоо хоногт дээрх хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ зарчмын зөрүүтэй асуудлаар байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед нээлттэй илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, УИХ-ын даргын статустай холбоотой асуудал, УИХ-ын даргын байр суурийг МАН болон бусад нам эсвлүүд хэрхэн үзэж байгаад үнэлэлт дүгнэлт өгч байр сууриа солилцох нь зүйтэй юм байна гэдэгт нэгджээ. Мөн дээрх хуулийн төсөлд байнгын хорооны бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гарсан байна.
Мөн бүлгийн хурлаар ярилцсан зүйл нь өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр хуультай холбоотой зармын зөрүүтэй санал гарсан, нэг хуулийн төсөл дэмжлэг авалгүй унасан. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед МАН-ын гишүүд энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй, зарим хуулийн эрх зүйтэй зөрчилдөж байгаа гэж үзэн унагаасан хэмээн Бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэллээ. Хууль санаачлагчдын гол зорилго нь сумын иргэд Засаг даргаа өөрсдийнхөө дундаас сонгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байж. Гэвч энэ хуулийн төслийг дахин хэлэлцэх боломжгүй болсон болохоор дараагийн сонгуулиас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар багцаар нь шийдэх нь зөв гэж АН-ын бүлгийн гишүүд үзжээ.
-УИХ-ын дэгийн тухай хуульд зарчмын зөрүүтэй санал гарсан гэсэн. Тухайлбал, ямар зүйл заалтад зөрүүтэй санал гарав?
-Зарчмын зөрүүтэй санал нь УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг ахмад настай нь хурлаа удирдъя гэдэг санал орж ирсэн. Бид энэ асуудал юу гэж хандаж байна гэхээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нэгэнт гарсан байхад УИХ-ын даргыг сонгосон процесс нь хуулийн дагуу байжээ гэж үзэж байна. Тиймээс энэ заалт хэрэггүй. Байнгын хороодын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой зөрүүтэй санал гарсан. Наймдугаар сард гарсан хуулиар нэг гишүүн гурав хүртлэх байнгын хороонд харьяалагдаж болно, нийт гишүүдийн тоо 19 хүртэл байна. Үүнийг өөрчлье гэсэн санал ирсэн. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны гишүүдийн ирц бүрэлдэхүүн үүнээс илүү байх ёстой гэж заасан байна лээ. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэвэл хуучин хуулийнхаа зүйл заалтаар явна гэсэн байр суурьтай байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
dok
Tsets dembereliig uhsend tootsjee
2012.11.05